Мохсена Норузи дахин Монголд ирэхээр болжээ

img

Оросын телевизийн “Битва экстрасенсов” буюу манайхны мэдэхээр “Зөн билгийн тулаан” нэвтрүүлгийг манай телевизийн сувгууд цуврал үе тус бүрээр нь орчуулан хүргэдэг билээ.

Тэгвэл тус нэвтрүүлгийн 10 дахь удаагийн ялагч Мохсена Норузи “Монголын зөн билгийн академи"-ийн урилгаар ирэх сарын 3-нд Монголд ирэхээр болжээ.  Тэрбээр 2011 онд манай улсад ирж байсан юм.

Зөн билэгч Мохсена Норузи өмнө нь монголд хөл тавьсан даруйдаа монголчуудаас маш сайхан энерги мэдэрч байснаа орчуулагчаар дамжуулан хэлсэн гэдэг. Тиймээс монгол түмнийг эзэн Чингис хаан шигээ, түүний баатар цэргүүд шиг хийморьтой байхыг ерөөж байсан аж. Мөн монголчуудын дээшилж дэвших, монгол улсын гэрэлт ирээдүй маш ойрхон байгааг харж байгаагаа хэлж байжээ.

Сонирхуулахад, Мохсена Норузи өдгөө 53 настай, Ираны Тегеран хотод амьдардаг. Хоёр охин, зээгийн хамт амьдардаг. Тэрбээр ядуу гэр бүлд өссөн бөгөөд 13 наснаасаа далд хүчтэй харьцаж эхэлсэн гэдэг.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

гэрэл:
архичдаа үзүүлж хорлолоос нь салгаъя мохсена норузи чадах уу, тэгвэл үнэхээр сайн байна ш дээ
2014-03-02
зайл даа:
энэ новш хааны минь булшийг хайж ирдэг гэсэн яг энэнд олдооч зайл даа
2014-02-21
amjilt:
mongolchuud yum uzej nud tailah heregtei ingej gadnii humuusiig ch bas yamriiug ni medeh bolomj olgoj bgad bayarlaj saihnaar huleej avah heregtei shu de ene hamgiin sain ni shde zun bilgiin akademi chin ene chigleliin uil ajilagaag l hiideg bizdee anh l mongolchuudiig iim humuustei uulzuulj nud tailuulsan bizdee mehdig gedgiig avchraal
2014-01-17
уншигч:
монголчууд арай оросуудын сэтгэл зүйн зэвсэгийн туршилтийн полигон болсон биш бгаа даа оросын зөн билгийн тулаан мөнгө олох шоу юм шиг боловч цаагуураа оросын психотраникийн зэвсэг бүтээх боломжийг судлах судалгааны материал тайлан бэлдэх нууц ажилалгаа гэж харддаг юм путин сэтгэл зүйн шинэ зэвсэг бүтээхэд зориулж төсөв баталсаныг мэдээнээс уншсан юм бна
2014-01-17
suuri:
ene urij avchraad baigaa luivarchdiig ni shorond khiikh kheregtei
2014-01-17
hunnu:
yoyo, * gej...odoo bolimoor yum...medreluud !!!
2014-01-17
zail:
mongold yu l bn zun bilegch bn
2014-01-17