Хадгаламж банкны ажилчдын шүүх хурал ирэх сард болно

img

Төрийн ордон дахь Хадгаламж банкны салбарын эрхлэгчээр ажиллаж байсан Д.Доржханд, хянагч теллер З.Ганчимэг, теллер Б.Лхамсүрэн нарыг шүүх хурал хоёрдугаар сарын 07-ны өдрийг хүртэл хойшилжээ.

Тэднийг бүлэглэн шунхайн зорилгоор банкны хууль тогтоомж, дүрэм, журам зааврыг зөрчин 2008 оны 12 дугаар сараас тус банкны харилцагч үйлчлүүлэгчдийн мөнгө, валютыг зөвшөөрөлгүйгээр зээл хэлбэрээр завшсан хэргээр өнөөдөр Эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шүүсэн байна. Гэвч шүүгдэгчдийн өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй тул шүүх хурлыг хойшлуулжээ.

Б.Одон 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ