Үндэсний бүтээгдэхүүний чанарыг “Монголд үйлдвэрлэв” харууллаа

img

Монголчууд өөрсдөө үйлдвэрлэгч болж, гаднаас авдаг биш дотоодын хэрэгцээгээ хангаж, цаашлаад экспортлогч улс болох том зорилтыг төрөөс дэвшүүлсэн. Иймдээ ч өнгөрсөн жилээс эхлэн сар шинийн баярын гарын бэлгийг дотоодын үйлдвэрлэгчдээсээ худалдан авах санаачлагыг гаргасан билээ.

_

Өнгөрсөн онд “Цагаан сарын бэлэг” өргөтгөсөн худалдааг зохион байгуулах үеэр оролцогчдоос “Зай талбай хүрэлцэхгүй байна” гэх гомдол их гарч байсан. Тиймээс энэ жил “Монголд үйлдвэрлэв-Цагаан сар 2014” худалдааг “Мишээл экспо” болон “Дүнжингарав” худалдааны төвд нийт 2500 ам метр талбайд 700 орчим аж ахуйн нэгж, иргэнийг хамруулан зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааг гаргахын тулд Засгийн газар, ҮХАА болон Хөдөлмөрийн яамнаас нийт 100 орчим сая төгрөг гаргаж, үйлдвэрлэгчдийн түрээсийн төлбөрийг хуваалцжээ.

_

Гарын бэлэгний нэр төрөл нэмэгджээ

_

Энэ жилийн үзэсгэлэн худалдаагаар дотооддоо үйлдвэрлэсэн гарын бэлгийн нэр төрөл өнгөрсөн жилтэй харьцуулахад нэмэгджээ. Иймээс “Дүнжингарав” худалдааны төвд гарч буй үзэсгэлэн худалдааны дийлэнх лангуун дээр бэлэг дурсгал болон баяраар хамгийн эрэлттэй байдаг оймс, хонины ноосоор нэхсэн бүтээгдэхүүнүүд тавигдсан байв. Иргэдийн хувьд ч хямд үнэтэйг нь бодоод оймс, арьсаар хийгдсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүнүүдийг ихэд сонирхож буй нь харагдлаа. Гэхдээ дандаа дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн тул материал, чанарын хувьд урдаас орж ирдэг хямд үнэтэй бараанаас хавьгүй дээр харагдаж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

_

Энд түлхүүрийн оосроос эхлээд даавуун оймс, гоёмсог сав боодолтой гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг 800-5000 төгрөгт багтаан авч болохоор аж. Харин ноосон оймс, бээлий, ороолт, даавуун цамц, ном, эсгий углааш болон арьсан түрийвч, зураг зэргийг 5000-15000 төгрөгт багтаан авч, гарын бэлэг бэлдэх боломжтой харагдаж байв. Түүнчлэн хонины ноосон цамц, өмд, арьсан тэлээ, цүнх, зүү ороох оёдлоор хийгдсэн түрийвч, цүнх, дэрний уут, ясан эврэн болон цаас, арьсаар хийгдсэн бэлэг дурсгалын зүйлс олны сонирхлыг татаж байсан юм. Үзэсгэлэнд мөн гараар оёсон эсгий ширдэг тавигдсан байсан бөгөөд бидний хэрэглэж буй хивс дрожноос эдэлгээ чанарын хувьд хавьгүй дээр аж.  Үүнийг 8 настайгаас 80 настангууд ч оёх боломжтой болохыг үйлдвэрлэгч нь хэлж байсан юм.

_

Дашрамд дурдахад, энд бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан үйлдвэрлэгчид зөвхөн баяр ёслолыг дайруулан бараагаа борлуулах бус тогтмол худалдаалахад төрөөс анхаарч өгөхийг хүсч байв. Мөн “Дүнжингарав”-т л гэхэд түрээсийн төлбөрөөс гадна сая 500 мянган төгрөгийн барьцаа шаарддаг нь тэдэнд хүндрэлтэй болохыг дуулгаж байсан юм. Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн дийлэнх нь 00-ын өрөө болон подвальд үйлдвэрлэл явуулдаг бөгөөд зориулалтын бус газарт үнэтэй тоног төхөөрмжөө байршуулж, ажиллуулахаас эхлээд ажилчдын эрүүл мэндийн хувьд ч хор хохиролтой болохыг ярьж байлаа. Тиймээс үйлдвэрлэл эрхлэхэд зориулагдсан, нэгдсэн байртай болохыг тэд хүсч буйгаа хэлж байсан.

.

Хос дээл эрэлттэй байна

_

Монголчууд жилдээ ганц болдог сар шинийн баяраараа аль болох шинэ, дээл хувцас өмсөхийг эрхэмлэдэг. Иймд баярын гол гангараа болсон малгай, дээл, бүс, гутал, эмэгтэйчүүдийн гоёл чимэглэлийн зүйлс болон хөөрөг, даалин үзэсгэлэн худалдаанд тавигджээ. Үйлдвэрлэгчдийн зүгээс зөвхөн үзэсгэлэнгийн үеэр бараа бүтээгдэхүүнээ 15-30 орчим хувиар хямдруулсан гэж байлаа.

_

Энд хүүхдийн монгол дээл энгийн нь 25 мянгаас эхлээд орсон материал, загвараасаа хамааран 70-90 мянган төгрөгийн үнэтэй байна. Том хүний эрэгтэй, эмэгтэй кашмерин дээлийн тухайд хатгамал зэрэг нэмэлт зүйлсээсээ хамааран 120-350 мянган төгрөг. Пүүсүү торгон дээл эрэгтэй нь 200 мянгаас дээш бол эмэгтэй дээл 190 мянгаас эхэлж байна. Мөн өнгөрсөн жилээс “мода”-нд ороод буй хүннү захтай дээлийг хосоор нь авбал 600 мянгад өгнө гэж байлаа. Энэ нь дээлээрээ ижилсэхийг хүссэн залуу хосуудын сонирхлыг ихээр татаж байсан юм. Харин хурган дотортой, торгон дээл 800-900 мянган төгрөгийн үнэтэй байв. Бага насны охидын загварын дээлний тухайд 15000 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Дээлнээс гадна баяраар монгол цамц их эрэлттэй байдаг. Тэгвэл үзэсгэлэн худалдаанд монгол эрэгтэй цамц 50-80, эмэгтэй цамц 50-65 мянган төгрөгийн үнэтэй аж. Хантаазыг дунджаар 150 мянган төгрөгөөр худалдаалж байна.

_

Харин дээлэн дээр өмсөх малгай эсгийгээр хийгдсэн нь 45-50 мянган төгрөг бол булга, үнэг, илбэнхийн арьсаар хийгдсэн 4 талт малгай 250-300 мянган төгрөг, лоовууз 280 мянган төгрөгийн үнэтэй байв. Мөн хиймэл үсээр хийгдсэн, үнийн хувьд арай хямд үнэтэй малгайнууд ч энд харагдаж байсан. Түүнчлэн хээ хуар бүхий монгол гутал 500 мянган төгрөгнөөс эхэлж байсан бол хөөрөгний даалин хэмжээ, хээнээсээ хамааран 3-55 мянган төгрөгийн хооронд байлаа.

_

Сонирхуулахад, энэ жилээс эхлэн үйлдвэрлэл эрхлэгчид маань үндэсний онцлогоо шингээсэн том хүний болон хүүхдийн куртик үйлдвэрлэж эхэлжээ. Гаднаас нь харахад дээл гэж эндүүрмээр энэхүү куртикийг барихад нимгэн боловч, торгон сөдөөр хийгдсэн тул -50 хэмийн хүйтэнд өмсөх боломжтой гэж байлаа.

_

Хөдөөнөөс авчирсан цагаан идээг түлхүү сонирхох болжээ

_

Цагаан сарын бэлгэнд түлхүү ач холбогдол өгсөн болоод ч тэр үү хүнсний бүтээгдэхүүнийг үзэсгэлэн худалдаанд харьцангуй бага хамруулжээ. Мөн үнэ ханшийн хувьд ч зах зээлийн үнэтэй харьцуулахад бага зэрэг үнэтэй юм шиг санагдаж байв. Тухайлбал, хэвийн боов гадуур ширхэг нь 1950 төгрөгнөөс эхэлж буй. Тэгвэл энд 2200-2500 төгрөгийн үнэтэй байв. Еэвэн хэмжээнээсээ хамааран 6-10 мянган төгрөг аж. Мөн Архангайн Тариатын чихэртэй ааруул кг нь 17 мянга, шар тос 10 мянга, тогооны өрөм 7-10 мянган төгрөгийн үнэтэй байв. Хэнтий аймгийн чихэртэй ааруул 12000 төгрөгийн үнэтэй борлуулагдаж байсан. Харин үйлдвэрийн чихэртэй ааруул дунджаар хагас кг нь 5000 төгрөг, хэвлэсэн ааруул ширхэг нь 1200 төгрөг байсан юм. Үзэсгэлэнд ирсэн иргэдийн хувьд хөдөө орон нутгийн оролцогчдын авчирсан цагаан идээг элдэв хольцгүй болов уу гэсэн үүднээс түлхүү сонирхож буй нь харагдлаа.  Мөн энд чацарганы шүүсийг савлан 4000-5000 төгрөг, 5 литрийн савтайг 35000 төгрөгийн үнэтэй зарж байсан юм.

_

Сар шинийн баярыг тохиолдуулан хоёр долоо хоногийн турш үргэлжлэх энэхүү үзэсгэлэн худалдааны үеэр Монголдоо үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг нэгэндээ бэлэглэхийг хүссэн олны хөл тасрахгүй байлаа. Үүнээс харахад бид жаахан дэмжлэг үзүүлбэл юуг ч өөрсдөө чанартай хийж чадахын сацуу, үнийн хувьд импортын бүтээгдэхүүнтэй ойролцоо байж чадвал эрэлт нь ч өндөр байх боломжтой аж.

А.Энхжаргал

Гэрэл зургийг П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

uynga:
xiij bolno.oej bolno.arai l vntei bnda
2014-01-19
uynga:
xiij bolno.oej bolno.arai l vntei bnda
2014-01-19
ikh medegch:
ochood uzsen mongoldoo uildverlesen gesen baij neeh ikh unetei deel goyonuud ji*e ni ter uuden deer hoorog zarj bga ooxon chuluugaar hiisen hoorog bga 25000 gej zarj bga zax deer buyu oor gazaraas avbal 10000 tugrug gej zarj bga geh ji*enii zax deer zaragdaj bga ter deel hurem ni gehed negees 2 nugarsan unetei iim bj bolohgyu bizdee hudalaa uzesgelen gej ard tumnee shulj bolohgyu bizdee. harin ch mongoldo hiisen bayar ni bolj bhad huuchin unese 10% 20% buulgaj zarah heregtei shd
2014-01-19
165654:
jaahan ch gesen shn yum hiij bhad zarim 1 buhniig golj muuchilsan erguu teneguud yasan ch ih bdin.uursduu muuihaas uur yu hiij chadah ve gdgee bodmoor yum.hiij buteej bgaa bolgond amjilt husii ta nariin zutgel bidnii demjlegeer mgl uls dorhnoo bosood irne.hurai hurai.
2014-01-18
saad:
nadad lav undesnii huwtsas dotor goyo gechiheer yum alga. harin tsagaan ideeg hodoo uildverleed goyo savlaval dorhnoo zaragdana. eruul mended horgui uchraas. daanch manaihan medehgui yum daa uuniig.
2014-01-17
hulhi:
ene ekskluziv mongolchuudiig hulhidahaa zogsoo.hujaad uildverlesen yumnii shoshgiig solij zardag shuu.medej avtsgaa
2014-01-17
chimgee:
yamar goy ym be, mongoliin undesnii huvtas, tereiig orchin ueiin modatai hosluulsan ih goy degjin bolson.
2014-01-17
zochin :
naranhuu huchtei bndaa. ulsaar tureesee tuluuleed l aan. munh iim bh um bhdaa
2014-01-17