Хонины ястай мах 200 төгрөгөөр буурчээ

img

Махны үнэ нийслэлийн гол хүнсний захуудад өнгөрсөн долоо хоногт кг тутамдаа дунджаар 200-800 хүртэлх төгрөгөөр өссөн. Тэгвэл энэ долоо хоногийн Үндэсний статистикийн хорооноос өгсөн мэдээллээс үзэхэд зөвхөн хонины ястай махны үнэ бага зэрэг буурчээ. “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр” худалдааны төвд хонины ястай мах 1-2.5 хувиар буюу 100-200 төгрөгөөр буурч, дунджаар кг нь 6700-7800 төгрөгийн үнэтэй байна.

Харин үхэр, адуу, ямааны махны үнэд төдийлөн өөрчлөлт ороогүй аж. Энэ сарын 15-ны байдлаар “Баянзүрх”, “Хүчит шонхор”, “Бөмбөгөр”, “Меркури”, “Барс”, “Таван-Эрдэнэ”, “Хархорин” захуудад үхрийн ястай мах кг нь 7800-9800 төгрөг, цул мах нь 9500-11500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Тэгвэл хонины цул мах дээрх захуудад кг нь 7500 төгрөг байгаа бол адууны мах 6000-7500 төгрөг, ямааны ястай мах 5500-6000 төгрөгийн үнэтэй байгаа юм.

А.Жаргал 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
наад статисткийн хороо чинь сайхан буудах юмаа. нэртэйгээр нь нэг ч юмны үнэ өсөөгүй з.энхболд, н.алтанхуяг гээд тавиад өгөөч
2014-01-17