“Ice top” сүүлчийн тоглолтоо хийнэ
Монголын хип хоп ертөнцөд өөрийн өнгө төрх, дуу хоолойгоороо ялгаран гарч ирсэн "Ice Top" хамтлагийнхан ирэх хоёрдугаар сарын 1-нд сүүлчийн тоглолтоо хийхээр болжээ. “Best of Ice top” нэртэй уг тоглолт тус хамтлагийн 18 жилийн ойтой давхцаж байгаа бөгөөд тэдний хамтарч хийх уран бүтээлийн “сүүлчийнх” нь гэнэ.
Тоглолтод урилгаар дуучин Одноо, Хулан, Баярцэцэг, Маралжингоо, Цэлмүүн, BX, Реппер Дөлгөөн, “Гурван охин”, “Дижитал” зэрэг хамтлагийнхан оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ