Ц.Цогзолмаа НАМЭХ-ны ерөнхийлөгчөөр сонгогдлоо
МАН-ын дэргэдэх НАМЭХ өнөөдөр ээлжит VI чуулганаа хийж, шинэ ерөнхийлөгчөө сонголоо. НАМЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуульд Нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, БСШУ-ны дэд сайд асан Б.Ундармаа нар нэр дэвшин өрсөлдөж, Ц.Цогзолмаа, 64.9 хувиар ялалт байгуулжээ.
Б.Цогзолмаа нь Нийслэлийн Хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг даргын орлогч зэрэг хариуцлагатай албан тушаал хашиж байсан МАН-ын эмэгтэй лидерүүдийн нэг юм.
НАМЭХ-ны өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, НАМЭХ-ны ерөнхийлөгч Д.Оюунхорол тайлан илтгэл тавьж, МАН-ын дарга М.Энхболд намын шинэчлэлийн бодлогоо танилцуулж, үг хэлсэн байна. НАМЭХ-ны энэ удаагийн чуулганд эх орны өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 220 орчим төлөөлөгч оролцож байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ