Хөрөнгө оруулагчид Азийн захуудыг ивээж байна

img

Өнөөдөр Азийн хөрөнгийн зах зээлээс таатай мэдээлэл ирж байна. Гол индексүүд болох Nikkei 0.60 хувь , TOPIX 0.60 хувь,  Hang Seng  0.73 хувийн өсөлттэй, ерөнхийдөө хувьцаанууд өссөн үзүүлэлттэй арилжигдаж байна. Ажиглагчдын үзэж буйгаар хөрөнгө оруулагчид Европын өрийн асуудал шийдэгдэх шатандаа явж байгаа гэж найдаж буй учраас ийн хөрөнгө захаас нааштай мэдээллүүд ирж байгаа аж. Итали улс  эдийн засгийн хатуу бодлого барихаар 30 тэрбум еврог  төсөвлөсөн нь Европын ужгирсан асуудлуудыг шийдэхийн төлөөх  боломжуудыг бодит ажил болгох алхмуудын нэг гэж харагдаж буй учраас хөрөнгө оруулагчдын айдас тодорхой хэмжээнд үргээд байна. Харин  Америкийн хөрөнгийн захаас одоогоор  уналтын тухай мэдээ ирж байгаа юм. Тус улсын Засгийн газраас 11 сард ажилгүйдлийн түвшин буурч 8.6 хувьд хүрсэн хэмээн мэдэгдсэн. Тэрчлэн өнгөрөгч долоо хоногийн сүүлээр Dow Jones Industrial Average индекс 3 жилийн турш дахь хамгийн өндөр үзүүлэлтэд хүрсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ