Ким Чен Унд сануулга өглөө
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын Хэ “Хөх ордон”-д хэвлэлийн хурал хийх үеэрээ Хойд Солонгосын зүгээс өдөөн хатгасан үйлдэл дахин хийвэл хариу цохилт өгөхөө мэдэгдлээ. Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны өдөөн хатгасан зурвас Өмнөд Солонгосын батлан хамгаалах яаманд ирсэнээс болж Сөүл хотод энэ сарын 15-нд болох байсан томоохон хэмжээний цэргийн сургуулилт цуцлагдсан юм.
Уг зурваст “Өмнөд Солонгос цэргийн сургуулилтаар халхлагдсан хүсээгүй дайн хийхийг хүсч байна. Энэхүү цэргийн сургуулилтыг хийхийг оролдвол Пхеньян цөмийн дайн эхлүүлэхийг сануулж байна. Хэрвээ дайн эхэлвэл хоёр Солонгосын харилцаа төгсгөл болж, төсөөлж болшгүй гамшиг авчирна” хэмээн бичсэн байжээ. Иймэрхүү сүрдүүлэг Сөүл хотноо жил бүр зохион явуулдаг цэргийн сургуулилтын үеэр байнга ирдэг юм. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард АНУ, Өмнөд Солонгос, Японы хамтарсан цэргийн сургуулилтын үеэр Хойд Солонгос улс дайны бэлэн байдалд шилжиж Пхеньяны төв талбайд алсын зайн пуужин байрлуулан, хил орчмын хамгаалалтадаа хоёр дахин чангаруулсан билээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ