Засгийн газар Улаанбаатарын утааг бууруулах ажлаа эхлүүлнэ

img

Монгол  Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Тэрбээр Шинэчлэлийн Засгийн газрын 2013 оны үйл ажиллагаа болон 2014 оны төлөвлөгөөний талаар мэдээлсэн юм. Ерөнхий сайд мэдээлэлдээ:

6

-Өнгөрсөн онд ард иргэдийн амжиргааг дээшлүүлэх чиглэлээр Монголбанктай хамтран багц хөтөлбөр хэрэгжүүлж, цалин орлогоос хумслагч инфляцид илүү нөлөөлдөг гол нэрийн бараа, бүтээгдэхүүний жижиглэн худалдааны үнийг дунд хугацаанд хазаарлаж чадлаа. Үр дагавартай нь бус үндсэн шалтгааныг нь арилгахаар ажиллав. Хүнсний бүтээгдэхүүний үнэ өсөх үндэс шалтгааныг нь арилгах дэд хөтөлбөрүүдэд 248 тэрбум төгрөгийг олгов. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд гурилын үнэ тогтвортой байж, нөөцийн махаар тасралтгүй хангаж чадлаа. Иргэдэд очих нүүрсний үнийг 2.5 дахин бууруулж, 200 мянган төгрөг байсан нэг тонн нүүрсийг 80 мянган төгрөг болтол хямдруулсан. Шатахууны үнэ 50 төгрөгөөр хямдрав. Машинтай иргэн жилдээ 200 гаруй мянган төгрөг хэмнэх боллоо. Бараа бүтээгдэхүүн зах зээлдээ хүрч ирэх хугацаа, зардал багасав. Төмөр замд 20 зүтгүүр, 1000 вагон нэмж, ачаа тээвэрлэх хүчин чадал өслөө.Барилгын үйлдвэрлэлийн гол бүтээгдэхүүн, түүний дотор үндсэн хэрэгцээ болсон цемент тонныг нь 165 мянган төгрөгөөс 135 мянга болгон хямдрууллаа. Өргөн хэрэглээний барааг Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл 24 цагийн дотор тээвэрлэдэг боллоо.

6

Хямд, чанартай орон сууцаар ард иргэдээ хангах ажлыг эрчимжүүлэв. Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэн эрэлт, нийлүүлэлтийн талаас нь зэрэг дэмжиж өгсөн. Үүнд: “Төрийн орон сууцны корпораци” /ТОСК/-ийг байгууллаа. Орон сууц нийлүүлэлтийг дэмжиж 400 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг хот, хөдөөгийн 70 гаруй компанид олгосон. Барилгын материалын үйлдвэрлэлийг дэмжиж, импорт, гаалийн албан татвараас чөлөөлөх жагсаалт гаргаж, 156 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгов. Барилгын импортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрт 129 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо.  “Цалин орлоготой бол байр сууцтай” 8 хувийн ипотекийн зээл шинээр олгож эхэлснээр сарын дотор 29 мянган өрхөд хүрэв. 17 мянган өрхийн зээлийн хүү хоёр дахин багассан. Нийтэд чиглэсэн халамжийн бодлогоос татгалзаж, хавтгайрсан биш илүү хэрэгтэй, эзнээ олсон, иргэндээ хаяглаж хүрсэн нийгмийн хамгааллын бодлогод шилжих эхлэлийг тавив. Үүнд,14 хүртэлх насны гурав ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд жилд нэг удаа олгодог 60 мянган төгрөгийг 120 мянга, 2 болон 3 ихэр хүүхдэд олгодог байсан 120, 180 мянган төгрөгийг 1-3 сая төгрөгт хүргэж нэмэгдүүллээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн унааны зардлын 90 мянган төгрөгийг 200 мянга болгож, хараагүй иргэний сар бүрийн тэтгэмж болох 10 мянган төгрөгийг хоёр дахин нэмэгдүүллээ. Хүн амын 35 хувийг эзэлдэг 930,000 бяцхан иргэддээ “Хүүхдийн мөнгө”-ийг олгож эхэллээ. “Хүүхдийн мөнгө” авахдаа дараалалд зогсох шаардлагагүй боллоо. Нийгмийн хамгааллын үйлчилгээний төвүүд хилийн чанадад ажиллаж эхлэв. Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэтгэврийн даатгалд хамруулах, гадаад улс оронд төлсөн шимтгэлийг нь буцаан олгуулах зэрэг эн тэргүүний хэрэгцээ шаардлагатай үйлчилгээ үзүүлж байна. Эрчим хүчний хэмнэлт, ухаалаг хэрэглээг урамшуулж дэмжсэн үнэ тариф мөрдөгдөж эхэлсэн. Сард 150 КВт.цаг хүртэлх хэрэглээний үнийг өсгөхгүйгээр хэмнэлтийг дэмжив гэлээ. Өнгөрсөн онд  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн бодлогын үр дүнгээр 2013 онд 52 мянган иргэн ажилтай, орлоготой болжээ.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэн, 192 мянган төгрөгөөр тогтоосон байна. Төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машины үйлчилгээг нэвтрүүлснээр зөвхөн нийслэлд суурилуулсан 17 машинаас таван сарын дотор 54 мянган иргэн үйлчилгээ авч, тэрбум төгрөг хэмнэж чаджээ.  Сурагчдын 70 хувь нь “Монголд үйлдвэрлэв” шошготой, илүү чанар, өнгө үзэмжтэй шинэ дүрэмт хувцас өмсөж байгаа. Монгол мэргэжилтний ур хийц, монгол ажилчны сэтгэл зүтгэлээр 350.000 гаруй дүрэмт хувцасыг дотоодын 100 гаруй үйлдвэр хүч боломжоо хамтатган бүтээж, 1300 гаруй ажлын байр баталгаажсан байна.  Засгийн газраас зээлээр олгосон 23 тэрбум төгрөгийг дүрэмт хувцас борлуулсан орлогоос буцаан төвлөрүүлэх юм.

6

Өнгөрсөн онд бүтээн байгуулалтын ажлууд   нэлээд хийгдсэн.  “Жишээ нь, 450 МВт-ын эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай Таван толгойн цахилгаан станц 2017 онд ашиглалтад орно. Шинэ станцын бүтээн байгуулалтад бондын хөрөнгөөс 50 сая ам.доллар зарцуулах бөгөөд Тавантолгойн уурхайг түшиглэсэн станц Монгол Улсын өсөн нэмэгдсээр байгаа эрчим хүч, гэрэл цахилгааны хэрэглээг хангана. V цахилгаан станцын барилгын ажлыг 2014 оны 7 дугаар сард эхлүүлэхээр боллоо. Концессийн гэрээний дагуу гурван жил хагасын дотор ашиглалтад хүлээлгэн өгнө. Нийслэлийн зүүн хэсгийн 50 гаруй мянган айл өрх өнтэй өвөлжих найдвартай эх үүсвэр болох Амгалан дулааны станцын барилгын ажил эхэллээ. Ирэх оны 10 дугаар сард бүрэн хүчин чадлаараа ашиглалтад орно. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг 100 МВт эрчим хүч, 180 Гкал дулаанаар нэмэхээр ажиллаж байна. Уралын турбины үйлдвэрийн Т-120/130 маркын турбогенератор суурилуулж, энэ оны 3-р улиралд ашиглалтад оруулна. Гуравдугаар цахилгаан станцын хүчин чадлыг 50 МВт-аар өргөтгөн, энэ ондоо багтаан ашиглалтад оруулна. Улаанбаатарын цахилгаан дулааны шинэ эх үүсвэр ашиглалтад хүртэл хэрэглээний өсөлтийг найдвартай хангах болсон. Төв аймгийн Сэргэлэн сумын Салхит ууланд 50 МВт-ын том чадлын салхин цахилгаан станц ашиглалтад оруулав. Салхин цахилгаан станц 50 мянган айл өрхийг хангах 30 гаруй МВт-ын эрчим хүч нийлүүлж байна. Жилд 150.000 тонн нүүрс хэмнэж, хүлэмжийн хийн ялгарлыг 180.000 тонноор багасгасан” зэргийг Ерөнхий сайд мэдээлэлдээ дурдаж байсан юм. Түүнчлэн  Замын-Үүд боомтыг өргөтгөн шинэчилж, хоёр терминалтай болгон, ачаа эргэлт 2-3 дахин нэмэгджээ. Жилд 50 сая тонн ачаа тээвэрлэн, экспортын бүтээгдэхүүнээ зах зээлд нь хүргэх төмөр замын бүтээн байгуулалт өрнөв. Ухаахудагаас Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил төлөвлөсөн ёсоор 40 хувьтай үргэлжилж байгаа аж.  1.5 тэрбум ам.долларын “Чингис бонд” амжилттай арилжаалсан нь дотоодын хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, эдийн засгийн өсөлтийг хангасан давхар үр өгөөж өгсөн байна.

6

“Гудамж” төслөөр энэ онд дөрвөн замын уулзвар 33-ыг ашиглалтад оруулахаас өнөөдрийн байдлаар 18-ыг нь нээгээд байгаа юм.    Гэр хорооллын дахин төлөвлөлтөөр 184 мянган өрх буюу 700 мянган иргэний амьдрах орчныг үндсээр нь өөрчилж, Улаанбаатарын агаар, хөрсний бохирдлыг арилгахыг зорьж байгаа ажээ. Өнгөрсөн онд 1700 км замыг бүрэн дуусгаж хүлээж авсан байна.

 7

Шинэчлэлийн Засгийн газраас энэ онд Монголбанктай хамтран гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. 2014 оны батлагдсан төсвийн хүрээнд тэтгэврийг 90 орчим тэрбум төгрөгөөр, цалинг 110 орчим тэрбум төгрөгөөр  нэмэгдүүлэх юм байна.  Замын салбарт энэ онд бий болгосон амжилтаа ирэх жил ахиулах хүсэл зорилготойгоор ажиллана. Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Хөвсгөл, Завхан, Говь-Алтай аймгийн төвүүдийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох аж.  “Гудамж” төслийн хүрээнд нэмж 15 уулзварыг ашиглалтад оруулснаар 2 жилийн хугацаанд нийтдээ 33 уулзварыг шинэчлэх бөгөөд энэ нь Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад мэдэгдэхүйц үр дүн гарна гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Шинэчлэлийн Засгийн газраас ойрын  гурван жилдээ утааг эрс бууруулах зорилго тавьсан. Энэ ондоо утааны шийдлийг зарлаж, ажлуудыг эхлүүлэх ажээ. Үйлдвэржилтийг нэмэгдүүлэх чиглэлийн ажлуудаа үргэлжлүүлэн анхаарч,  импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төслүүдийг шалгаруулж бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр болжээ. Мөн  Оюутолгойн экспортыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг эхлүүлэх, Тавантолгойн олборлолт, борлуулалтыг нэмэгдүүлэх,  Хөшигийн хөндийн болон барилгын бүтээн байгуулалтыг энэ онд үргэлжүүлэх хийхээр төлөвлөжээ.

6

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

jkbjbxs:
утаатай тэмцэх мөнгийг таны зөвлөх бүгдийг нь идчихсэн юм байна лээ шүү дээ ерөнхий сайдаа
2014-01-19
darj:
tsahilgaanaa hymdruulj stahilgaan halaaguur hereglewel utaa ayndaa bagasan
2014-01-19
utaa:
utaag buuruulah ajilaa urgeljluuleh heregtei hunii nudend haragdahaar buuruulahgui bol unemshihguidee, ger horoolliig l tcuuruuleh heregtei
2014-01-18

монгол:
хөгийн муу тэнэг хог чинь өвлийн хүйтэний эрч буураад гадаа дулаараад ирэхээр утаатай тэмцэнэ гэнэ шүү. мэдрэл муутай хог чинь битгий хүний мэдрэлээр тоглоод байгаарай. монголчуудыг яаж доромжлох гээд байгаа новш вэ.
2014-01-18
zochin:
бензиний үнэ дөнгөж саяхан 40-50 төгрөгөөр нэмэгдсэнийг мэдээгүй юм байх даа. амьдралаас мөн ч хол бна даа. ихэнх нь худал байна.
2014-01-18
шаамбар:
шаадаг гар вэ хахаха
2014-01-18
нараа:
ёстой тэнэгтдэг байна ш дээ. утааг бууруулах ажил нэрээр мөнгийг нь авч идээд дуусч байж. хэрэглэхгүй хүмүүст бүс нэрээр өгөөд нөгөөдүүл нь ашиглаж чадахгүй амбаартаа хадгалаад л... гэтэл санаачилсан ажлыг нь дэмжээд утаагүй зуухыг нь авах гэхээр олдохгүй юм энэ шудрага хэрэг мөн үү та минь ээ. бас өөр цахилгаан халаалт энэ тэр нь мань шиг төсөвийн цалингаараа л амьдардаг хүнд үнэ өртөг нь дийлдэхгүй байх. шудрага амьдрал ийм л байна. эрхэм сайдаа. монголчуудаа ухамсартай байя. бас цааш үргэлжлэл байгаа. . .

зочин :
улаанбаатарын гэр хороолол 80-90 хувь буурсан үед л энэ утаа буурна шүү дээ . надад өг би 3 жилд утаагүй болгоно гэж залаад абтүх- элбэгдоржоос авсан даа ... эр хүн хэлсэн үгэндээ байвал зүгээрсэн дээ. н.алтанхуяг аа.. улаанбаатарын гэр хороолол 80-90 хувь буурсан үед л энэ утаа буурна шүү дээ . өөрийн чинь нас хүрэх үү?????
2014-01-17
зочин:
н.алтанхуяг ч элбэдоржийг дуурайгаад их цэцэн мэргэн үгтэй болж, даанч их худлаа шаах юм аа
2014-01-17
утаа:
энэ өвлийн утаа өмнөх жилүүдээс бүүр нэмэгдсэн. амьсгалахад үнэхээр хэцүү байна.
2014-01-17
иргэн:
одоо гэрийн эсгий шахах гэж байгаа юм
2014-01-17
фоок фууу:
фоок юууу 76+1
2014-01-17
3 jild utaagui bolnoo... geed:
3 jild utaagui bolgoj ugnee geed baihad yund ni durguitseed baidag bainaa. erenhii saidad ard tumen niisleliinhen talarhaj baina. utaa gaaraiin bohirdol uneheer ayul gamshig bolood udaj baigaa shuudee.
2014-01-17
asaa:
utaa buuruulah ajil ehleegui baisan yum uu, ehleed yavj baina l gej bodson shdee. dulaarahaar yamar yumniih ni utaa baihav dee, ter ued ni l manai zasgiin gazar utaag amjilttai buuruullaa, sain ajillaa gev dee, yee ulaan sahius mine
2014-01-17
ооооо:
кккккк харгадаа ч хавар боллоо дулаан өнтэй өвөл байна эндүүрэв дээ эндүүрэв
2014-01-17
óòààã¿é ÿíäàí:
óòààã¿é çóóõ 2, 3 æèë õàøãèðëàà, ¿ãèéã ìÿíãà äàâòàõààð ¿íýí áîëäîã ãýæ îéëãîîä óòààã¿é çóóõ ãýæ íýðëýñèéí áîëîâóó ãýæ ãàéõäàã, óòààã¿é çóóõíààñ óòàà ãàðñààð ë ¿¿íèéã õàðñààð áàéæ óòààã¿é ãýæ ç¿òãýýä áàéãàà äàðãà íàð ÿíäàãèéí àìñàð äýýð 20 ìèí áîëîîñîé àìüä ¿ëäýõ áîëîâóó ÿàõ áîë, þì áîäèòîé øóäðàãà áàéìààð áàéíà, èä øèäèéí þì ÿðèõàà áîëü àðä ò¿ìýí òýíýã áèø ø¿¿äýý! ýëäýâ çóóõ ýñãèé ãýæ ¿ð ä¿íã¿é ìºí㺠õèéñãýæ èäýæ óóæ áàéõààð ãýð õîðîîëëîî ¿¿ë äàðãèéí àíõ ÿðüñíààð õàóñ õîðîîëîë áîëãîõ àæëûã äàëàéöòàé õýðýãæ¿¿ëýõ íü õàìãèéí îíîâ÷òîé þìàà.

mng suld urshuu:
delkhiin uul uurxaig 2009 on xurtel xoshgoruulsan mongolchuud /2009 oni urt nertei xuulias dund n erunxiilugchiin oruulj bisan am n xuuli adagt n 2012 oni songuuliin umnux strategiin xuuli xurtel / g delxii odoo xariu barin xoshgoruulj bna.mongolchuudiin aldaj baigaa 1 sar gedeg delkhiig daxin oruulj irexed 1 jiltei tentsene.altnii tuxai xuuli batalj chadaxgui um bol yax gej oruulj irev.batalj chadaxgui bol bas l balag tarina.delxii xarj l baigaa.zevuu n xureed suuj l baigaa.uursduu ch bayajdaggui uruuliig ch baayajuuldaggui soni ard tumen shuu.76 g buruutgax xereggui.yamar ard tumen bna.tiim l tur bna.mng suld urshuu
2014-01-17
цаг уурч:
улаанбаатар хотын утаа 70 хувь 5-р сард буурна гээд бороо голд батболд ерөнхий сайд байхдаа хэлсэн.өөрөөр хэлбэл засгийн газар. тэгээд утаа 80 хувь буурсан үзүүлэлттэй гарсан.хавар эхлүүлбэл сайн үр дүнтэй гардаг.11,12,1 сард эхлүүлбэл үр дүнгүй шүү.
2014-01-17