Сонгуулийн ирц хүрэхгүйгээс 200 сая төгрөг дэмий үрэгдэж магадгүй гэв

img

Энэ сарын 19-нд Говь-Алтай аймагт болох орон нутгийн дахин сонгуультай холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд орон нутагт ажиллажээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Эрдэнэбат нар өнөөдөр мэдээлэл хийлээ.

бй Тэд энэ үеэр “Говь-Алтай аймагт шүүхийн шийдвэрийн дагуу орон нутгийн сонгууль дахин явах болсонтой холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн хэсэг гишүүд тус аймагт ажиллад ирлээ. Бүх аймаг сумд, багуудаар ажиллаж, ард иргэд малчидтай уузлаа. Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа, Л.Энх-Амгалан, Ц.Дашдорж бид нар Говь-Алтай аймагт ажиллаад ирлээ. Орон нутагт амьдрал ямар байна. Ямар хэрэгцээ шаардлага байгааг сонсож мэдлээ. Валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь амьжиргааг доройтуулж, иргэдийн өр авлагын хэмжээ нэмэгдсэн байна. Хүйтний улиралтай давхцуулан сонгууль зарласан нь ард иргэдийн хувьд улам хүндрэл чирэгдэл учруулж байна. Өдөр тутмын амьжиргаандаа олсон орлого, цалин хөлсөө өгч байхад валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж бараа, бүтээгдэхүүний үнэ өссөн нь амьжиргаанд нөлөөлж байна.

бй Мөн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг 2013 оны есдүгээр сарын 18-нд Говь-Алтай аймгийн Засаг даргад хандан Их, Бага дархан цаазат газрын хил хязгаарыг багасгаж алт олборлолт явуулах боломжоор хангах хүсэлтийг илгээсэн. Аймгийн удирдлагууд “Боломжгүй” гэсэн хариулт өгсөн. Уул уурхайн олборлолтын улмаас Монгол улсын эко систем алдагдаж, байгаль орчин сүйдэж байгаа баримт олон байна. Гэтэл говийн дархан цаазат газар луу төр нь ядаж халдмааргүй байна” гэв.

ый Энэ асуудлаар Ч.Хүрэлбаатар гишүүн  хэлэхдээ “Ч.Сайханбилэг сайдын тайлбарыг сонссон. “Валютын нөөц бүрдүүлэхийн тулд тийм шийдвэрийг Говь-Алтай аймгийн Засаг дарга руу явуулсан, гэхдээ энэ бол ээлжит бус чуулган зарласан үетэй давхцсан. Ийм байтал асуудлыг одоо сөхөж буй нь дахин сонгуультай холбон өнгөрсөн асуудлыг улстөржүүлж байгаа хэрэг” гэж ярьж байна. Засгийн газраас илгээж байгаа бичиг бүхэн хариуцлагатай байх ёстой. Валютын нөөцийг бүрдүүлэхийн тулд алтаа ухна гээд дархан цаазат газар луугаа давшаад байвал энэ улс орон юу болж дуусах вэ. Үүний оронд Шинэчлэлийн Засгийн газар Оюутолгой төслөө урагшлуулах, хөрөнгө оруулагчдыг үргээх бус татах бодлого явуулах ёстой” гэв.

бй УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат “Малчидтай уулзах үед тэтгэврийн насыг урагшлуулах шаардлага байна. Малчдын хөдөлмөрийг хүнд хэлбэрт тооцох, эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөхгүй бол даатгалтай хэрнээ эрүүл мэндийн үйлчилгээ авч чаддаггүй. Алслагдсан аймагт эмчилгээ, оношлогоо тааруу байдгаас өвчнөө хүндрүүлдэг гээд бэрхшээл олон байна. Энэ мэт олон  асуудлыг даатгалын тогтолцоогоор дамжуулаад өөрчлөх хүсэлт хэлсэн байна.

 бй

Түүнчлэн Говь-Алтай аймгийн дахин сонгуулийг өвлийн улиралд зохион байгуулснаар цаг зав, хөрөнөгө мөнгө үрсэн ажил болохыг үгүйсгэхгүй. Учир нь тус аймгийн 50 мянга гаруй иргэдийн талаас илүү хувь нь малчин өрх тул аймаг, сум, багийн төвөөс 30-90 км алслагдсан нутагт өвөлжиж байгаа. Өвлийн улиралд мал сүргээ эзэнгүй орхих боломжгүй тул нэг гэрийн хэн нэгэн нь сонгуульд оролцох магадлал өндөр байна. Дахин сонгуульд 200 гаран сая төгрөг төсөвлөсөн. Үүнээс гадна сонгуульд оролцох иргэдийн унаа тэрэг, цаг зав гээд багагүй зардал гарах нь мэдээж гэдгийг гишүүд хэлж байлаа.

 ббй

Дашрамд дуулгахад, Говь-Алтай аймагт дахин сонгууль зарлагдаад байгаа учир нь өнгөрсөн 2012 оны орон нутгийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигчдийг аймгийн Сонгуулийн хороо нь бүртгээгүйтэй холбоотой. Энэ асуудалтай холбоотойгоор тус нам иргэний сонгох, сонгогдох эрхэнд халдлаа хэмээн шүүхэд хандсанаар тус аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг сумын Баяншанд гэсэн багуудад дахин сонгууль зарлагдсан юм. Нийтдээ 12 суудлын төлөө Ардчилсан нам, МАН, МАХН-ын гишүүд энэ сарын 19-ний өдөр өрсөлдөх юм.

 бйы

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
mah yamba ni avligal bolj avligal ni yal bolj baina shuu?
2014-01-18
fortuna:
ene uvsiin bantan said bhdaa oyutolgoitoi huivaldaj ongocnii buudliin 40 say$ urtgiig 80 say$ bolgood uuriin kompaniar hamtarch barisan. ingej zardal nemehed tusalsnaar mongol uls hohirson doo. atg shalgana bizee
2014-01-18
choijoo:
hurlee malaa bid haragdval altaid yalagdana shuu!!!!!!! erunhiilegchiin songuuliar bidnii munge yarisaar baigaad balarsan daa
2014-01-18
irgen:
songuulin horoond ni hariutslaga toosh yahlaaraa bvhel bvten namig oruuldgvi yum.
2014-01-18
zochin:
сонгогчидоо худалдаж авдаг увс эр юу бэ муу аргаа зааж яваад ирэв бололтой. дахин будлиан хутгана да. харж л байгаарай
2014-01-17
.......:
ан одоо ямар бутэхгуй хумуус вэ гэдгийг иргэд бид мэдсэн болохоор говь алтайчууд ан ыг сонгохгуй ээ.
2014-01-17