Улаанбаатар-Орон сууц сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа

img

Нийслэлийн төрийн албан хаагчдад орон сууц худалдан авахад зээл олгох,  нэг удаагийн дэмжлэг үзүүлэх, орон сууц нэн шаардлагатай ахмадуудад түрээсийн байр олгох зорилгоор “Улаанбаатар-Орон сууц сан” болон сангийн ажиллах журмыг НИТХ-ын 2013 оны 9/37 дугаар тогтоолоор баталсан. Журмын дагуу сангийн үйл ажиллагааг удирдан явуулах сангийн зөвлөлийг байгуулж сангийн үйл ажиллагааг эхлүүлэх шаардлагатай болсон байна. Тиймээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захиаргч Э.Бат-Үүл сангийн зөвлөл байгуулах асуудлыг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд өргөн барьжээ.
НИТХ-ын Тэргүүлэгчид энэхүү асуудлыг хэлэлцээд Улаанбаатар-Орон сууц сан-гийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах Сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталлаа. Сангийн зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг дарга ажиллах юм байна.
5
Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
tosvin ajiltai gants bie tegeed 30% toloh bolomjgvi hvmvvst bairtai boloh bolomj vneheer homs bn. ene 8% zeel bas l chenj narig l ulam bayjulaad bn shvv dee tegeed tvreesin vne osood l end hyanalt taviachee.
2014-01-22