“Чингис” бондоос санхүүжилт хүссэн 1151 төсөл иржээ
Шинэчлэлийн Засгийн газар 2014 онд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж, импортыг орлуулж, экспортыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл эрхлэхийг уриалсан билээ. Энэ хүрээнд 2013 оны 12 дугаар сарын 23-наас 2014 оны нэгдүгээр сарын 17-ны 17:00 цаг хүртэл “Чингис” бондын үлдэгдэл хөрөнгөөс санхүүжүүлэх төслийн саналаа ирүүлж өрсөлдөхийг хувийн хэвшлийнхэнд нээлттэй зарласан юм.
fsd
Төслийн саналыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газар болон гурван яаманд хүлээн авсан бөгөөд энэ хугацаанд аж ахуйн нэгж, иргэдээс ЗГХЭГ-т 963, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд 100, Хөдөлмөрийн яаманд 45, Барилга, хот байгуулалтын яаманд 43, нийт 1151 төсөл ирүүлсэн аж.
d
Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан зээлийн судалгаа, экспертизийн ажлын хэсэг эдгээр төсөлд шалгаруулалт хийх юм. Ажлын хэсгийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат ахалж, Ерөнхий сайдын зөвлөхүүд болон Эдийн засгийн хөгжил, Барилга, хот байгуулалт, Үйлдвэр, хөдөө аж ахуй, Хөдөлмөр, Сангийн яамны төлөөлөл орж ажиллана. Гуравдугаар сарын 15-ны дотор сонгон шалгаруулалтыг дуусгаж, шалгарсан төслүүдийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тогтоол гаргаснаар дээрх төслүүд хэрэгжих боломжтой болох юм.
das
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ