Улаанбаатарт 14 хэм хүйтэн байна

img

Баруун зүгийн нутгаар солигдмол үүлтэй, бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн ихэнх, баруун зүгийн нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 7-12 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Их нууруудын болон Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын сав газраар 20-25 хэм, Эг-үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав газраар    12-17 хэм, говийн бүсийн өмнөд хэсгээр 0-5 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.

Улаанбаатар хотод үүлэрхэг. Бага зэргийн цас орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 13-15 хэм хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ