Өнөөдөр болох үйл явдлын тойм
ЕБС-ийн IV, 55 дугаар сургуульд
11:00-12:00 цагт Гэр хорооллын дахин төлөвлөлтийн 2-р ээлжийн таван байршилд төсөл хэрэгжүүлэгчдийг сонгон шалгаруулах санал хураалт болно. Санал хураалтад тухайн нутаг дэвсгэрт амьдарч буй иргэд оролцож, эцсийн байдлаар төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулдаг.
s
Улаанбаатар чуулгын их танхимд
13:00 цагт Нийслэлийн Төр захиргааны Авто бааз үүсэн байгуулагдсаны 40 жилийн ойн баярын хурал болно.
da
Шонхор палас-т
12:30 цагт Энэ улиралд Спрайт Супер Лиг Монголд анх удаа сагсан бөмбөгийн ДРАФТ хийх гэж байна. Энэхүү драфтын ёслолын үйл ажиллагаа болно.
da
Бусад
“ОНЦ-МЭХ МОН-ЦЭХ” төрийн бус байгууллага нь “Гэгээн мөрөөдөл-гэрэлт ирээдүй” гэсэн уриатайгаар сайн үйлсийн аяныг Энхтайваны гүүр дагуу цэвэрлэгээ хийж буй хүмүүст хандан зохион байгуулна.
sa Нийслэлчүүд бүх нийтийн их цэвэрлэгээтэй. Сар шинийн баярыг угтсан их цэвэрлэгээнд иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын ажилтнууд оролцоно. Сэтгүүлчид 91071765 /С.Аригуун/ утсаар холбогдож ямар газруудад цэвэрлэгээ хийгдэж байгаа талаар мэдээлэл авч болно.
sa
Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэл амралтын өдрүүдэд үргэлжилнэ.
da
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ