
Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Өнөөдрийн хуралдаанаар Малайз Улсад консулын газар нээх тухай, Шүүхийн шийдвэрээр төрийн өмчлөлд шилжүүлсэн болон гаалийн байгууллагад хураагдсан түүх соёлын дурсгалт зүйлийг Соёл, спорт аялал жуулчлалын яаманд шилжүүлэх тухай журам батлах тухай, Үндэсний спортын V Их наадам зохион байгуулах тухай, Улсын төсвийн хөрөнгөөр судалж тогтоосон газрын доорхи усны нөөцийн хайгуул судалгааны ажлын зардлыг эргүүлэн төлүүлэх журам батлах тухай хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ