“Нарантуул” руу буухиа автобус үйлчилж байна

img

Сар шинийн баярыг угтаж авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу цагаан сарын баярын өмнөх хоёр долоо хоногийн амралтын өдрүүдэд  автомашины улсын дугаарыг тэгш, сондгойгоор нь ялган замын хөдөлгөөнд оролцуулахаар болсон.

Дээрх түр зохицуулалттай холбоотойгоор Нийслэлийн тээврийн газраас амралтын өдрүүдэд  “Нарантуул” худалдааны төв рүү Орбит, Нарангийн гол, Баянхошуу, ХМК, Чингэлтэй, Дэнжийн 1000, Бэлх, Шархад, Улаанхуаран, Яармаг, Нисэх гэсэн 11 чиглэлээс 10-17 цагийн хооронд том оврын автобусыг үйлчилгээнд гаргах юм. Буухиа автобус нь Нарантуул худалдааны төв рүү 10:00, 11:00,12:00,14:00,16:00 цагуудад явах бол 11:00, 12:00, 13:00, 15:00, 17:00 цагаас “Нарантуул” худалдааны төвөөс буцах юм. Эдгээр автобусаар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэ төлбөргүй зорчихоос гадна том хүн 400 төгрөг, хүүхэд 200 төгрөгөөр зорчино.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

cvxee:
mash zuv ajil baina
2014-01-18