Сайхан сэтгэлтнүүдийг донорын эгнээнд нэгдэхийг уриалж байна

img

Маргааш дэлхийн 170 гаруй оронд сайн дурынхан Донорын Цусаа бэлэглэх үйл ажиллагааг нэгэн зэрэг зохион байгуулна. Энэхүү үйл ажиллагааны нээлт маргааш буюу 2014.01.19  ням гарагт 11.00 цагаас Цус сэлбэлт судлалын Үндэсний төвд эхлэх юм. Нээлтэд Эрүүл мэндийн Дэд сайд Ж.Амарсанаа, мөн холбогдох албаны хүмүүс оролцох юм. Мөн донорын үйл ажиллагаанд оролцохыг хүссэн хүн бүрт нээлттэй ажээ.

ДЭМБ, Олон улсын Улаан загалмайн, Улаан хавирган сар нийгэмлэгээс тухайн улс, үндэстний хүн амын 3-5 хувь нь донор байвал тэр улс өөрсдийн хэрэгцээний цус, цусан бүтээгдэхүүнээ хангах боломжтой гэж үздэг аж. Гэтэл манай улсын хэм­жээнд жилдээ нийт хүн амын 0.7 хувь нь буюу 22 мянган хүн цусаа хандивласан нь хангалтгүй үзүүлэлт юм байна. Холбогдох мэргэжилтнүүдийн үзэж буйгаар манай улс өөрсдийн цусан бүтээгдэхүүнээ бүрэн хангахад 80 мянга гаруй байнгын цусны донортой байх шаардлагатай аж. Сайн дураараа цус болон цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөгчийг “Цусны донор” гэж албан ёсоор нэрлэдэг юм. Насанд хүрсэн хүнд 4-5 литр цус эргэлдэж, элэгнээс, чөмөг­­нөөс, бөөрнөөс, дэлүүнээс цус­ны эд эсүүд шинээр төлжиж, хоног гүйцсэн нь үхэж байдаг. Гурван сард нэг удаа 400 мл цусаа өгөхөд эрүүл мэндэд сөрөг нөлөө байхгүй. Эрэгтэй хүн хоёр, эмэгтэй хүн гурван сар тутамд цус нь бүрэн шинэчлэгдэж байдаг аж. Таны нэг удаа өгсөн 400 мл цус гурван хүний эрдэнэт хүний амийг авардаг гэдгийг санаж, сайхан сэтгэлээр энэхүү үйл ажиллагаанд оролцохыг уриалж байна.

П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

DR. PRADHAN:
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) WhatsApp: 15177971496
2020-04-27