Тахарын албыг Ц.Азбаяр удирдана
Энэ оны эхнээс мөрдөж эхэлсэн Тахарын албаны тухай хуулийн дагуу хууль зүйн салбарт нэгэн шинэ бүтэц ажиллаж эхлэхээр болсон. Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тахарын албаны даргаар дэд хурандаа Цэвээнравдангийн Азбаярыг томиллоо.Ц.Азбаяр цагдаагийн байгууллагад 20 гаруй жил ажиллахдаа Аюулгүй байдал, дотоод хяналт шалгалтын хэлтсийн дарга, Нийслэлийн цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Хамгийн сүүлд тэрээр ЦЕГ-ын Төв архивын газрын даргаар ажиллаж байсан билээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ