Брэдийн гэр дахин хүүхэдтэй болно
Холливудын хамгийн сайхан хос болох Брэд Питт, Анжелина Жоли нар дахин хүүхэд үрчилж авахаар шийдсэн тухай “Hollywood.com” мэдээлжээ. Тэд зургаан хүүхэдтэй бөгөөд таван настай Шилох, гурван настай ихрүүд Нокс, Вивиен, мөн Камбожоос өргөж авсан 10 настай Маддокс, Вьетнамаас үрчилж авсан долоон настай Пакс, Этиопоос өргөж авсан зургаан настай Захара зэрэг зургаан хүүхэдтэй билээ. Тэгвэл энэ удаа дахин Этиоп улсаас хүүхэд үрчилж авахаар болсон байна. Анжелина, Брэд хоёр охин Захарад хань болгож Этиопоос хүүхэд өргөж авна хэмээн амласан байсан гэнэ. Одоо уг амлалтаа биелүүлэхээр ийнхүү хүүхэд өргөж авахаар болжээ.
\
Тэдний ойрын эх сурвалжийн мэдэгдэж буйгаар, Жоли Брэд Питт нар хүүхдүүдтэйгээ ярилцсаны дүнд дахин нэг охин өргөж авахаар болж, ирэх тавдугаар сард гэртээ авчрах гэнэ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ