Утгагүй ерөнхийлөгч хэмээжээ

img

Францын экс Ерөнхийлөгч Николя Саркози “Closer” сэтгүүлд гарсан Франсуа Олландын зургийг шууд нэвтрүүлэгт орж байхдаа “утгагүй Ерөнхийлөгч” гэж шоглож, инээдээ барьж дийлээгүй байна. Тэрбээр, “Нууц амрагийнхаа гэрээс дуулга өмсөөд гарч буй Олландын зураг огт утгагүй харагдаж байна. Тэр ч угаасаа утгагүй Ерөнхийлөгч шүү дээ” хэмээжээ. Түүний үгийг Францын долоо хоног тутмын шог сонинд бичжээ.

1

Түүнчлэн Францын экс Ерөнхийлөгч яг ийм байдлаас яаж эвтэйхэн гарч байснаа ч дурьдсан байна. Тэрбээр Карла Брунитай холбогдож эхэлсэн үеийнхээ талаар “Би ч Карлатай аль болох хурдан гэрлэлтээ батлуулахаар шийдсэн. Яагаад гэвэл нэг л өглөө хэвлэлүүдээр бидний зураг гараасай гэж хүсээгүй” хэмээсэн байна.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ