Лондон хамгийн үнэтэй хотоор тодров
Жил бүрийн дэлхийн хамгийн үнэтэй хотыг шалгаруулдаг “Expatistan” цахим хуудасны судалгаагаар энэ удаа Лондон эхний байрт жагссан байна. Судалгааны дүнгээс үзэхэд Лондон хот Нью-Йорк, Парис, Сиднейг ардаа орхижээ. Их Британийн нийслэл байрны түрээс, шатахуун, тоног төхөөрөмжийн үнэ зэрэг үзүүлэлтээрээ дээрх томоохон хотуудыг ардаа орхисон байна. Үүнээс гадна Лондонд наад зах нь нэг аяга кофе, киноны тасалбар гэхэд л Италийн нийслэл Ром хотынхоос 60 хувиар илүү үнэтэй байдаг аж. Лондонд 85 кв.м орон сууц түрээслүүлэхэд 2600 фунт стерлинг (ойролцоогоор 3632 евро), үүнтэй ижил орон сууц Ромд 1644 еврогийн үнэтэй бол Нью-Йорк хотод 2975 евро, харин Шинэ Зеландын Веллингтонд 1144 евро байдаг тухай судалгааны багийнхан мэдээлсэн байна. Лондонгоос гадна хамгийн өндөр өртөгтэй хотын жагсаалтад Осло, Женев, Цюрих зэрэг хотууд тус тус оржээ.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ