Онцгойгийнхон аврах ажиллагааны завь, газар уснаа явагчтай боллоо
Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын ард иргэдэд гамшгаас хамгаалах талаар төрөөс үзүүлэх үйлчилгээг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх чиглэлээр энэ салбарт техник, хэрэгслийн томоохон шинэчлэлүүдийг хэрэгжүүлж буй. 2013-2017 он хүртэл аврах албаны машин техник, тоног төхөөрөмжүүдийг улсын төсвийн хөрөнгө оруулалт болон олон улсын төсөл хөтөлбөрийн хүрээнд үе шаттай шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Улсын Засгийн газраас ч Онцгой байдлын албаны техникийн чадавхийг сайжруулах, материаллаг баазыг бэхжүүлэх, аврах, гал унтраах техник хэрэгсэл, багаж, тоног төхөөрөмжөөр хангах асуудалд ихээхэн анхаарч 2013 онд 7.3 тэрбум, төсвийн урсгал зардлаар өдөр тутмын болон тусгай зориулалтын хувцас хэрэглэлд 5,7 тэрбум батлуулж гүйцэтгэлийг 100 хувь хүлээн авч, төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагуудад хуваарилан өгсөн байна.
бйыббый
Онцгой байдлын албаны уснаа явагч, аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завиар хангагдаад байгаа аж. Онцгой байдлын хэмжээнд автомашин, техник хэрэгслийн парк шинэчлэл 2012 онтой харьцуулахад 11 хувиар өссөн бөгөөд ОХУ, БНХАУ, Япон улсад үйлдвэрлэсэн галын үндсэн албаны автомашин, аврах ажлын бүрэн тоноглолтой автомашин, ковшоос гадна анх удаа газар ерөнхий газраас зохион байгуулсан Онцгой байдлын албаны удирдах ажилтны зөвлөгөөний үеэр ОБЕГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Т.Дуламдорж төв, орон нутгийн Онцгой байдлын анги байгууллагуудад гал унтраах болон аврах ажиллагааны багаж хэрэгсэл, автомашин техник хэрэгслийг гардуулан өгчээ.
бы
Увс аймгийн Онцгой байдлын хэлтэст аврах ажиллагааны бүрэн тоноглолтой катер завь олгосон бол Сэлэнгэ, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст УАЗ Фургон автомашин, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст галын үндсэн албаны автомашин, Говьсүмбэр, Хэнтий, Дундговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэст аврах ажиллагааны автомашин олголоо. Мөн жилийн аль ч улиралд байгаль, цаг агаарын ямар нөхцөлд явж үүрэг гүйцэтгэх онцлогтой газар уснаа явагчийг Нийслэлийн Аврах ангид гардуулсан байна.
б
Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, боловсролыг иргэдэд олгох, гамшгийн эрсдлийг бууруулах, онцгой байдлын албаны үйл ажиллагааг сурталчлах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын дэргэд “Аврагч” студийг байгуулжээ. Тус студид НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Люксенбургийн Засгийн газрын санхүүжилтээр Онцгой байдлын ерөнхий газарт хэрэгжиж буй “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдлийг бууруулах менежмент, зохицуулалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс “Аврагч” студэд 27,7 сая төгрөгийн өртөг бүхий техник, тоног төхөөрөмжийг худалдан авч өгч, тус студийн үйл ажиллагааг явуулахад дэмжлэг үзүүлээд байна. Мөн энэ үеэр Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх төсөл”-өөс ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах газрын Холбоо зарлан мэдээллийн хэлтэст холбооны хөдөлгөөнт удирдлагын байр бүхий тоноглолтой Ланд-200 автомашиныг хүлээлгэн өгсөн байна.
ө
СЭТГЭГДЭЛ БИЧИХ