Хиллари Дафф: Би Ким Кардашианд хэзээ ч атаархаж явсангүй
13 насандаа дэлхий дахиныг шуугиулсан од болсон цөөн уран бүтээлчдийн нэг нь Хиллари Дафф юм. Диснейн хит цувралуудын нэг болох “Лиззи Магуайер”-ийн гол дүрд тоглон үзэгчидтэй танилцаж байсан бяцхан охин өдгөө боксоффисыг тэргүүлэгч кинонд тоглодог чадварлаг жүжигчин, хит дууны жагсаалтыг тэргүүлсэн дуучин, борлуулалтаараа тэргүүлэгч номын зохиогч болоод байна. Түүний “NICE” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
1
-Ээж болоод нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Ямар байна даа?
-Их сайхан мэдрэмж төрж байгаа шүү. Би энэ дэлхийн хамгийн жаргалтай хүн.
1
-“Ликки Магуайер”-т тоглож байсан үеийнхээ бичлэгийг үзэхээр ямар бодол төрдөг вэ. Өөрөөрөө бахархдаг уу, эсвэл тухайн үед огт өөр цаг үе, ертөнцөд байсан юм шиг сэтгэгдэл төрдөг үү?
-Олон л бодол төрдөг. Энэ цувралд тоглосноороо Хиллари Дафф гэж хэн болохыг харуулахад бэлэн болсон гэж бодогддог. Киноны ажил дуусмагц би өөрийгөө сорихын тулд дуулах гэх мэтээр их олон зүйлийг хийж эхэлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам би илүү туршлагатай болж, харин хүмүүс намайг Лиззи биш Хиллари гэдгээр нь хүлээн авдаг болсон. Тиймээс хаанаас эхлэн өнөөдрийн цэгт хүрснээ хүлээн зөвшөөрдөг. Энэ цуврал нийтэд зориулагдсан бүтээл. Тиймээс их олон хүн миний талаар ташаа төсөөлөлтэй болсон байсан л даа. Гэхдээ тэр цувралгүйгээр миний ажлын амжилт өнөөдрийнх шиг болж чадахгүй байсан. Хөгжилтэй нь, олон жилийн дараа өөрийн тоглосон цувралаа дахин үзэхэд харамсах сэтгэл огт төрдөггүй ээ.
1
-Бага насандаа олны танил болсон хүүхдүүд 19 хүрэхээр галзуу юм шиг л авирлаж эхэлдэг?
-Тийм ээ. Тэд бүхнийг өөрийн болгосон мэт аашилж, бусдад үнэлэгдэх үнэ цэнээ бохь шиг л хэрэггүй болгож орхидог. Бохийг хүн ганц зажилаад л хаядаг шүү дээ. Эгчийн хувиар хэлэхэд, Жастин ирээдүйд харамсахгүйн тулд өөрийгөө хайрлах хэрэгтэй. Өдрөөс өдөрт сайн дуучин олон төрж байгааг мэдэх хэрэгтэй.
1
-Жастин сайн хүү шүү?
-Сайн хүү байсан. Харин одоо тийм байхаа больсон.
1
-Хар тамхи татаж, архи хэтрүүлэн хэрэглэж эсвэл найз залуу, бүсгүйгээ байн байн сольж, хайрын асуудалд орооцолддог. Харин та энэ бүхнээс холуур байсаар байгаад л ээж боллоо. Яг л Бейонси шиг.
-Үнэндээ би тийм ааш авиртай хүн биш л дээ. Энэ бүхэн миний амьдралаас тэс өөр ертөнцөд өрнөдөг гэдгийг батлах гэж би их хичээсэн. Тэр ч гэсэн их хичээсэн.
1
-Би таны хуруун дахь бөгжийг ер анзаараагүй юм байна. Хамгийн том шигтгээтэй бөгж байх, тийм үү?
-Үгүй дээ. Та Ким Кардашианыг нэвтрүүлэгтээ урихдаа бөгжийг нь анзаарах хэрэгтэй байх. Шигтгээ нь минийхээс том байх. Тэр бол аргаа сайн олсон бүсгүй юм шиг санагддаг. Харин би тэрнээс илүү нэр алдартай байж, түүнээс жижигхэн бөгж зүүж байна шүү дээ. /Инээв/. Хамгийн сонирхолтой нь би Ким Кардашианд хэзээ ч атаархаж явсангүй.

1
-Гэхдээ та яаж энэ бүхнээс хол байж чадсан юм бэ. Танд бусдын л адил алдар нэр, мөнгө хөрөнгө байсан. Миний бодлоор залуу хүний хувьд ийм асуудлаас холуур явна гэдэг их хэцүү санагдаж байна?
-Би энэ тал дээр их хатуу байр суурьтай байдаг хүн л дээ. Ээж минь хэдийгээр намайг хорьж цагдаад байдаггүй ч бидний хэн хэн нь аливаа асуудалд их нухацтай ханддаг. Ажил маань хэдэн цагт эхэлж, хэдийд дуусахыг ээждээ байнга хэлдэг байсан. Харин ээж надад үлгэр жишээч биеэ авч явахыг захидаг байв. Ээж үргэлж л чамайг ямар нэг хариуцлагагүй үйлдэл хийж, бусдыг үл тоомсорлон, биеэ хэт дөвийлгөхөд л тун удалгүй хэдэн мянган охин чамайг даган дуурайх болно гэдгийг сануулдаг байсан. Би өсвөрийн одоор амьдралаа эхлүүлсэн.
1
-Ээж чинь чамайг ийм алдартай болно гэдгийг их эрт таамаглаж байсан байх нь ээ?
-Үгүй байх. Эцэг эхчүүд бүгд л хүүхдээ эгдүүтэй, хөөрхөн гэж боддог. Тиймээс ч зурагтаар гаргахыг хүсдэг. Харин эгч бид хоёр үнэн сэтгэлээсээ урлагийн хүн болохыг хүсдэг байсан. Тэгээд л ээж “Би яаж хүүхдүүдээ хориглож зүрхлэх билээ” гээд ийм шийдвэр гаргасан хэрэг. Энэ чинь хүүхдүүд нь спортоор хичээллэх гэж зүтгэж байгаатай адилхан шүү дээ. Спортоор хичээллэхийг эцэг эхчүүд их дэмжиж, тусалдаг.
1
-Урлагаас болоод олон сайхан зүйлийг золиосолчихсон юм шиг санагдах үе гардаг уу. Жишээлбэл?
-Инээдтэй гэмээр зүйлүүд дээ. Хичээл дээрээ захидал шидэлцэж, сургуулийн автобусаар хүргүүлэх гээд л бусдын хувьд тэнэг гэж бодогдохоор зүйлүүдийг үзэж чадаагүй. Нэг удаа аялан тоглолтоор явж байтал амьдрал минь гадаад ертөнцөөс тусгаарлагдчихсан юм шиг санагдаж билээ. Тэр үед л ямар их зүйл алдсанаа ухаарсан. Би ахлах сургуулийнхаа хаалтын үдэшлэгт хүртэл очиж үзээгүй. Хөвгүүд надаас зайгаа барьдаг байсан учир хэн ч намайг болзоонд урьж байгаагүй. Нийтийн тоглоомын газар би очдоггүй байв. Тэгээд л цаг хугацаа их хурдан өнгөрч, удалгүй энэ бүхэн намайг огт өөр ертөнцөд аваачсан байсан. Гэхдээ би энэ бүхнийг сольж болохгүй. Энэ тусгаарлалт надад олон сайхан зүйлийг өгсөн шүү дээ.
1
-Хүүхэд тань өсвөрийн од болбол яаж энэ бүхнийг зогсоох вэ?
-Хэцүү л дээ. Хүссэн хүсээгүй л энэ бүхэн нөлөөлдөг байх. Нөхөр маань хоккей тоглодог. Бас олны анхаарлын төвөөс хол байлгана гэдэг бараг л боломжгүй зүйл. Хүүхдүүд юу хүсч буйгаа сайн мэддэг гэж би боддог. Тэгэхээр би зөвхөн “Хүүгийн минь хүссэн зүйл биш байгаасай” гэж залбирах байх.
1
-Та ингэтлээ санаа зовоод байгаа юм бэ?
-Шоу бизнест хөл тавьж байхдаа би энэ ертөнцийг их өөрөөр төсөөлж байсан. Энэ салбарын хүмүүст хувийн амьдрал гэж байхгүй. Өмнө нь ч тийм байсан гэдэгт итгэлтэй байна. Тэр үед папарацциуд байж л байсан. Хүмүүсийн амьдралыг ухаж төнхөн, хүн бүрийг цочирдуулсан мэдээлэл хайгаад л. Гэтэл бид ч бас хүн шүү дээ. Тэр эрэл хайгуул нь ямар их уршиг тарьдаг билээ дээ. Хамгийн эхний зүйл бол салалт.
1
-Таныг “Бонни Клайд хоёр” киноны шинэ хувилбарт тоглох болсныг мэдээд Фэй Данауэй “Та нар дөрөвхөн центийн үнэтэй жүжигчнээ халвал яасан юм бэ. Би жинхэнэ жүжигчнийг хайж байгаа гэж бодсон юм” гэж хэлсэн байна. Олонх залуу жүжигчин өөрийгөө түүнээс хавьгүй илүү гэж боддог. Харин та юу гэж хэлсэн билээ?
-Миний дотор нэг жижигхэн шулам бий. Хааяа энэ жижигхэн шуламаа өөрөө ч захирч чадахгүй олон хүнийг гомдоож байсан.
1
-Та одоо гэр бүлтэй, эд хөрөнгөтэй бүсгүй болсон. Эелдэг, спортын од залуу таны анхаарлыг хэрхэн татсан бэ?
-Тэр гайхалтай залуу. Түүнтэй учирснаа би одоо ч аз гэж боддог. Бид бусдын л адил харилцаатай, энгийн айлууд ямар байдаг яг л түүн шиг амьдардаг. Тэр надад таалагдсан. Азтай нь би ч түүнд таалагдсан.

1
-Та Аарон Картер, Жоел Мадден гэх алдартантай болзож байсан. Алдартнуудтай болзоход давуу тал бий юу. Тэд таныг тайзны голд зогсож байгаа гэдгийг ойлгодог гэдгээрээ ч юм уу?
-Тийм шүү. Энэ давуу тал нь байх. Тэд амьдралын хэв маяг маань ямар хэцүү болохыг сайн ойлгодог. Магадгүй нөхөртөө татагдсан шалтгаан маань энэ байх. Спортын ертөнц өөр хэдий ч түүний алдар хүнд бие биенийхээ байдлыг ойлгоход тус болдог. Гэхдээ өдөр тутам хийдэг зүйлс нь өөр.
1
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ