Дөрвөн машин хог ачуулав
Энэ амралтын өдрүүдэд нийслэлийн дүүрэг, хороо, албан байгууллагууд бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ хийлээ. Сар шинийг угтсан бүх нийтийн их цэвэрлэгээнд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны иргэд идэвхтэй оролцжээ. Харъяа хорооны Нийтийн эзэмшлийн талбайд 145 иргэн, 12 хэсгийн 72 гудамжинд 300 иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд ойр орчны 50 ам.метр талбай, өрхийн эмнэлэг, 72-р сургууль, 102, 83-р цэцэрлэг, хорооны хэсгийн байцаагч нар өөрийн эзэмшлийн талбайн цас мөсийг цэвэрлэжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээний үеэр тус хорооныхон дөрвөн машин хог ачуулсан байна.
1
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ