Гаалийн шинэчлэлд эрх мэдэлтнүүд саад хийдэг гэв үү

img

Монгол Улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлдэг гаалийн байгууллага ирэх онд хууль эрхзүйн хувьд олон шинэчлэл хийхээр төлөвлөжээ. Тус байгууллагаас өнгөрсөн нэг жилд хийж бүтээсэн болон 2014 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудынхаа талаар хэвлэл мэдээллийнхэнтэй хийсэн зангиагүй уулзалтын үеэр танилцуулсан юм.

.

“Гааль” гэх нэрийг авлигачдын үүр гэх хоч үргэлж дагалддаг. Үнэхээр ч өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд нийгэм бүхэлдээ хөл, толгойгоо олохгүй бужигнахад ганц гааль бус төрийн гэх тодотголтой дийлэнх байгууллага авлига, хүнд сурталд автсан гэхэд хилсдэхгүй. Иймээс “загас толгойноосоо эхлээд өмхийрдөг” шиг гаалийн байгууллагыг даргаас нь эхлээд шинэчилж, өөрчлөх арга хэмжээг өнгөрсөн жилээс эхлэн хэрэгжүүлж буй. Гаалийн ерөнхий газрын дарга О.Ганбат уулзалтын үеэр “Өмнө нь босоо удирдлагатай буюу ганц хүн удирддаг байсан байгууллагыг олуулаа хамтран, багийн зохион байгуулалтаар удирдаж эхэлсэн” гэлээ. Энэ нь нэгэндээ тавих хараа хяналт, хариуцлагыг бий болгож буйн дээр жилд 2 удаа санхүү, захиргааны талаар ил тод мэдээллэдэг болсон байна.

.

Жилийн хугацаанд 20 хүнийг ажлаас нь халжээ

_

“Торх зөгийн балд ганц халбага давирхай хийхэд мууддаг”-тай адил гаалийн байгууллага авлигач, хүнд сурталтай гэх нэр хочийг зүүхэд хүргэж буй хүмүүс нийт ажилчдаас маш цөөн хувийг эзэлдэгийг гаалийнхан хэлж байсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд Замын-Үүдэд л гэхэд 20 жил ажиллаж амьдарсан байцаагчдаа шижигнэсэн 20 залуусаар шинэчилж, хуучин байцаагчдаа орон нутгуудад тараан ажиллуулжээ. Байцаагчдын цаана гэр бүлийн олон хүний амь амьдрал явдаг болохоор энэ шинэчлэлийг хийхэд үнэхээр хүнд байснаа гаалийн удирдлагууд хэлсэн. Төрийн тусгай алба гэгддэг гаалийн байгууллагад ажиллаж буй хүн бүр тушаал хүлээж авсан л бол даруй гүйцэтгэх үүрэгтэй. Иймд орон нутагт ажиллах тушаал нь гарсан байцаагч 3 хоногийн дотор ажиллах газартаа очоогүй бол ажлаасаа шууд халагддаг хуультай. Өнгөрсөн баасан гарагт л гэхэд 5 хүнийг энэ шалтгаанаар халах тушаал гаргажээ.

.

Өмнө нь гаалийн байгууллагаас жилд дунджаар 5 хүн л халагддаг байсан бол дээрх шинэчлэлтэй холбоотойгоор өнгөрсөн жил гаалиас 20 хүнийг ажлаас нь халсан байна. Гэхдээ ах, дүү хамаатан садан нь гаальд ажилладаг эрх мэдэлтнүүд тэднийгээ ажилд нь үлдээх талаар захихаас эхлээд гаалийн байгууллагад шинэчлэл хийхэд дээрээс буюу саарал ордноос багагүй  саад хийдэг аж.

_

919.9 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлнэ

_

Гаалийн байгууллагад хийгдэж буй бас нэгэн шинэчлэл нь худалдааг хөнгөвчлөх асуудал. Тус байгууллага худалдааг хөнгөвчлөх бас улсын төсөв бүрдүүлэх гэсэн хоорондоо зөрчилдөхөөр 2 үүрэгтэй. Гэсэн ч худалдааг хөнгөвчлөх хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн программаар эрсдлийн төлвийг шалгадаг болсон байна. Ногоон, улбар шар, улаан гэсэн 3 төлвөөр байгууллагуудыг үнэлж, зөвхөн улаан төлвийн байгууллагуудын ачаа барааг шалгадаг болжээ. Мөн өмнө нь бүрдүүлдэг байсан 9 бичиг баримтыг 4 болгон цөөрүүлсэн байна. Гэхдээ уг 4 бичиг баримтын 2-ыг нь мэргэжлийн тусгай байгууллагуудаас шаарддаг аж.

_

Өнгөрсөн 2013 онд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор импорт 400 орчим сая.ам доллароор буурчээ. Иймд хүндрэлтэй нөхцөл байдалтай холбоотойгоор өнгөрсөн 12 дугаар сард ногоон, улбар шар төлөвтэй байгууллагуудын ачаа барааг шалгаж эхэлсэн нь худалдааг хөнгөвчлөх асуудлыг ухрааж, улсын төсөвт орох орлогыг нэмэгдүүлжээ. 2013 оны байдлаар нэг их наяд 624 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлсэн байна. Харин энэ онд нэг их наяд 919.9 тэрбум төгрөг буюу улсын төсвийн 30 орчим хувийг гаалийн байгууллага бүрдүүлэхээр болжээ. Энэ сарын 15-ны байдлаар 52.1 тэрбум төгрөгийн орлого олжээ. Гэхдээ энэ оны нэгдүгээр сараас эхлэн худалдааг хөнгөвчлөхөөр байгууллагуудын барааг төлвөөр нэвтрүүлэх ажил үргэлжилж байгааг тэд дуулгаж байв.

.

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
ha, ha, ha. o.ganbat shig hooson tolgoitoi, avilgachin khyn gaaliig mon oorchilj shinechleh baih daa. tegvel nar baruun hoinoos garah bailgyi dee. harin ulsiin mongiig baga shig ideed hurdhan naad ajlaa medleg bolovsroltoi, zaluu hynd ogson ny olon niited heregtei zyil bolno shyy. oros helnii bagsh onoogiin gaaliin baiguullagiig udirdana gej yu baihav dee, gadaadad mergeshij, bolovsrol ezemshsen zaluuchuudiin huvid doromjlol gesen yg!!!!!
2014-01-26
zochin :
ene shuud.mn web sited medeelel а.жаргал batalgaatai medeelel avaad unen zuvuur ni bichij bai l daa. ihenh bichsen ym chin undesleltei bolovch hudlaa bnshdee
2014-01-25
дорж:
гаальд өөрчлөлт хийгдээгүй зөвхөн хийгдсэн нь улаан ганбатын хүмүүс гаальд орсон байх
2014-01-21
бодит байдалтай нийцэхгүй л байна даа:
өвлийн хүйтэнд нэг тушаалаар хөдөлгөсөн 44 хүнээ бүгдийг нь 20 жил ажилласан нь гээгүй байлгүй дээ, бас 20 шижигнэсэн залуу биш 38 шижигнэсэн залуу гэсэн баймаар юм,
2014-01-20
gaalin baiguullaga turin bish turlin alba shu de:
ganbat darga, daavasuren gex metin darga nar uursdin xamaatan ax duusin xolbootoi nuxduud ajillaj bna, ted naraa yaaj ch chadaxgui shte, mun sangin saidin exnerin duu tamgin darga ni, ganbatin naiz ni sanxuugin darga ni xiij bgaa toxioldold ymarch shinechlel yariad nemergui shu de.
2014-01-20
gaalin baiguullaga turin bish turlin alba shu de:
ganbat darga, daavasuren gex metin darga nar uursdin xamaatan ax duusin xolbootoi nuxduud ajillaj bna, ted naraa yaaj ch chadaxgui shte, mun sangin saidin exnerin duu tamgin darga ni, ganbatin naiz ni sanxuugin darga ni xiij bgaa toxioldold ymarch shinechlel yariad nemergui shu de.
2014-01-20