“Цэвэр агаар” сангийн удирдлагуудыг шүүх хурал болно
“Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх болон тус сангийн нягтлан бодогчид нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн шүүх танхимд 09.00 цагт товлогдсон. Гэвч Цагдан хорих 461 дүгээр ангиас зарим яллагдагчдыг авчирч амжаагүй байгаа тул шүүх хурал хараахан эхлээгүй байгааг эх сурвалж мэдээллээ.
Тус хэрэгт “Цэвэр агаар сан”-гийн экс дарга Н.Хүрэлсүх, ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан М.Хулан, нягтлан бодогч байсан А.Болдмаа болон БОНХЯ-ны болон бусад байгууллагын ажилтнууд болох Д.Цэцэгээ, Б.Чимид-Эрдэнэ, Ж.Сүрэн, М.Алтанбагана, Б.Даваабаатар, Т.Мөнхчулуун, Б.Алтантуяа, Д.Гэрэл нарын 11 хүнд яллагдагчаар татагдаад байгаа юм.
Тэднийг “Цэвэр агаар” сангийн төсвөөс 1.9 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учирсан гэх үндэслэлээр шүүж байгаа юм.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ