Николас Мадуро телевизүүдэд хяналт тогтоохоор болов

img

Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро тус улсад гэмт хэргийн гаралт сүүлийн үед ихсэж, сэтгэл сэрдхийлгэм зүйл байнга болж байгааг тайлбарлаж мэдэгдэл хийжээ. Тэрбээр “Венесуэлийн өдөр тутмын 90 гаруй телевизээр байнга гардаг гадаад, дотоодын олон ангит кино хүмүүсийн ухамсарт нөлөөлж байна. Дэлгэцээр гарч буй уран сайхны кинонд ямар нэгэн насны хязгаар тогтоогоогүйгээс болж, гэмт хэргийн хандлага жилээс жилд өссөөр байна. Ирэх сараас эхлэн телевизүүдэд хяналт тогтоож, тодорхой шаардлага хангасан уран бүтээлийг дэлгэц болон кино театруудаар гаргах болно. Энэхүү шаардлагад гадаад орны соёл заншлыг тахин шүтэхгүй, зохиолын хувьд нийгэмтэйгээ зөрчилдөхгүй байх учиртай. Тус ажлыг Харилцаа холбооны сайд Делси Родригесс хариуцан ажиллах болно. Хамгийн гол нь бид энх тайвны соёлыг байгуулах болно” хэмээжээ.

Николас Мадуро мэдэгдлийнхээ төгсгөлд “Олон ангит киноны гол дүрийн жүжигчид хүн хөнөөж, хэзээ ч биелэхгүй хоосон мөрөөдөлд өсвөр үеийнхнийг автуулж буй тул киноны багийнхантай хатуу хариуцлага тооцохоо амлаж байна” гэжээ.

Энэхүү мэдэгдлийн дараа Венесуэлийн “Action movie” кино компаниас эсэргүүцэл зарлаж, “Николас Мадуро эрх мэдлээ бүхий л салбарт тогтоохыг оролдож байна. Урлаг хэзээ ч улс төрийн золиос байх учиргүй” гэжээ.

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

өвөө:
зөв байна. одоо энэ залуучуудийн хүмүүжилд хэрэгтэй. хэрэв болохгүй бол хүчээр шийдэж болно гэж бодох залуу хүн их болсон юм шиг байна шүү эцэг эхээ мөнгө өгсөнгүй гэж зодож амь насанд хүрэх шахаж байгаа сураг гардаг болж байна гэх боллоо доо уг монгол хүн ийм байгаагүй гэдэг шүү дээ
2014-01-20
zov :
zov shdee, manaid ch gesen ingemeer bnaa, tegehgui bol mongol uls dampuurlaa shdee