Хурандаа Л.Ариунболдыг батлан даалтад гаргажээ

img

Өнгөрсөн лхагва гаригт АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, хурандаа Х.Батсайхан, Хяналт, шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Д.Жаргалсайхан, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн дарга, хурандаа Л.Ариунболд, БХЯ-ны газрын даргаар хурандаа цолтой ажиллаж байсан, өдгөө ГХЯ-ны Консулын газрын захирлаар ажиллаж буй Ш.Сүхбаатар, УИХ-ын гишүүн асан Б.Батбаярын хүү, МоХөТэ компанийн захирал, Б.Баттулга нарыг баривчлан, Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ. Тухайн үед тэднийг 72 цагийн хугацаатайгаар саатуулж байгаа хэмээн албаны хүмүүс мэдээлж байсан юм. Тэгвэл энэ хугацаа өнгөрсөн бямба гаригт дууссан бөгөөд зарим хүмүүсийг үргэлжлүүлэн хорихоор болжээ. Харин БХЯ-ны дэргэд байгуулагдсан Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдлийн захирал, хурандаа Л.Ариунболдыг бямба гаригт батлан даалтад гаргасан байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар хурандаа Л.Ариунболдыг нь Зэвсэгт хүчний алба хаагчдын 300 айлын орон сууц барьж буй компанид нэмэлт санхүүжилт олгосон гэх үндэслэлээр саатуулсан байна. Гэвч тэрбээр Монгол цэргийн музейн дэргэд барьж буй 300 айлын орон сууцны ажлыг үргэлжлүүлж дуусган, гурван жил гаруй хугацаанд хүлээж буй байрны эрх авсан цэргийн алба хаагчдыг орон сууцанд оруулахын тулд  нэмэлт хөрөнгө оруулалт хийхээр болж, “молекул” Б.Батбаярын хүү Б.Баттулгын нэр дээр байдаг “ХөМоТэ” компанид дахин мөнгө шилжүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг.

Энэ нь түүнийг дээрх хэрэгт сэжиглэх шалтгаан болжээ. Харин шалгалтын явцад хурандаа Л.Ариунболдын энэ үйлдэл нь хуульд харшлаагүй хэмээн үзэн, түүнийг суллажээ.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
яг үнэндээ бол энэ жаргалсайханыг нь шалгах ёстой юм байгаа юм. цагааны баз гэсэн байхаа тэгээд цэвэрүлдээд байдаг юм
2015-03-27
үнэнч:
казино энхбаатар, боевик билэгт нар генерал, ш.сүхбаатар, л.ариунболд нар хурандаа болоод цэргийнхнийг гутаачих юм
2014-01-20
цэрэг:
юун хурандаа ариунболд дээр үед бц-т нэг дэслэгч явсан шүү дээ тэгээд шууд ирээд л сараз моёор гэдэг шиг хурандаа болчих юм. тэгвэл хурандаа болох гэж 25 жил шударгаар зүтгэх хэрэг бна уу цэргийнхээн. генерал, хурандаа цолны нэр хүнд аль хэдийн унасан
2014-01-20
монгол хүн:
саяхан л сонгуулийн өмнө монбазальтийн захирал гээд ажнай бат-эрдэнийг дагаад давхиад байсан нөхөр шууд хурандаа болчихсон, бас зүгээргүй нөгөө алдартай хүмүүсийнхээ хийдэг юмыг хийгээд төсвийн мөнгө хийсгээд аан, ингэхээр ан ынхан ман тайгай яг адилхан адилдаа адил годилдоо годилууд юм. илүү ч улаандаа гарсан шуналтай бололтой дог шүү. хэнд юунд найдах вэ
2014-01-20
ахэгноө:
лу бодынхон давраад байх юмаа яасан шуналтай хүүрнүүд вэ
2014-01-20
novshnuud:
naad hulgaich nartaa uuruuleh yostoi yaliig ni uuruuleed, ajiliig ni uguuleech. iim yumnuudiig boliulaachee ardchilsan namiinhaaan.
2014-01-20
tuya:
huuliin umnu bugd tegsh ertkhei bh ystoi shuu,,,sain shalgah heregtei shuu, ereliin namiin sukhbaatar ch baij baih shigee,,,er ni sain shalgaad gargah heregtei shuu, sayhandaa turiin banknii tuz-iin gishuudiin hereg haagdsan gesen shuu,,uursdiiguu baahan shagnasan bayn garuud bsan sh de,,,
2014-01-20
зочин:
лувсанбандангийн хүүхдүүд болиочээ. танай эцэг эх болон та нарт монголын ард түмэн бүхнийг зориулж өөрсдийнхөө боломжуудаа хойш тавин байж өсгөж, тансаг сайхан амьдруулсан. танай гэр бүлд юу дутсан гэж ядарсан офицер ахлагч нарынхаа орон сууцыг *н замаар оруулж байгаан бэ.яагаад хүүхдийн паркийг хүүхдүүдээс хулгайлж байгаан,яагаад олимпийн хорооны газрыг хулгайлж офис барьж байгаан,яагаад му-ын гхя-ны ёслол хүндэтгэлийн өргөөг барих мөнгийг шааж байгаан. молекул шиг хүмүүс биш биз дээ. танайхан. бүх юмаа зараад ч хамаагүй алдаагаа засаач.
2014-01-20
зочин:
яасан гэж бариад,яасан гэж хориод , 3 хоногт шалгаад яагаа ч үгүйг нь тогтоогоод суллачихдаг . аа
2014-01-20
kjhhh:
batlan hamgaalakh yamiig tatan buulgaval taarna.yu hamgaalaad baigaa ni medegdekhgui yum hiliin tsereg baikhad hangalttai manaikh
2014-01-20
1598:
ан засгийн эрхэнд гараад дээрдсэн юм байхгүй шив дээ. бас бөөэ идэж уусан хүмүүс
2014-01-20
luhaisan huurnuud:
argagui l ih idej dee
2014-01-20
tsereg huvtsastai ni :
ter eruugii ni haraarai ta nar zasgiin hurungiig ih tsusalhaar ingej targaldiin ene buduun tsereg armid taarah hun mun uu ain dain boluul yahiin guij chadahgui hamgiin turuund amidaaraa olzlogdono sh d
2014-01-20
malnuud :
hen ta nariig ariun boldiig tavij yavuul gesiin ain naadah chini bujignuulaad nuguu hediig gargachina daa muu hognuudiig yasii ni tsaital horij baigaad amii ni angailgah baisiin uragshgui hog nuud
2014-01-20