А.Шоовдорыг ажлаас нь чөлөөлжээ
Өнгөрсөн 2013 онд "Хөтөлийн цемент шохой" компанийн удирдлагууд болох захирал А.Шоовдор, дэд захирал Д.Валяхүү, үйлдвэр хангамжийн хэлтсийн дарга болон ерөнхий нягтлан бодогч Н.Бадарч, Н.Энхтуяа нарын долоон хүнийг улсын төсвийн хөрөнгөнөөс 38 тэрбум төгрөг завшсан гэх үндэслэлээр АТГ-аас саатуулан, шалгаж байсан юм. Тэгвэл дээрх явдлаас үүдэн "Хөтөлийн цемент шохой" компанийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ.
Тодруулбал, ТӨХ энэ сарын эхээр хуралдаж, “Хөтөлийн цемент шохой" компанийн захирал А.Шоовдорыг чөлөөлж оронд нь Г.Батдоржийг томилох шийдвэрийг гаргажээ.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ