Ажлаа хийж явсан албан хаагчийн амийг хохироожээ

img

Энэ сарын 17-нд буюу өнгөрсөн баасан гаригт Говьсүмбэр аймгийн автозам дээр зам тээврийн ноцтой осол гарчээ. Уг ослоор албан үүргээ гүйцэтгэж явсан Онцгой байдлын ажилтны амь насыг хохироосон байна.

Тодруулбал, тэр оройн 20.40 цагийн үед аймгийн Онцгой байдлын газарт “Зам дээр явж байсан чиргүүлтэй автомашины дугуй шатаж байна” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлынхан зургаан  хүний бүрэлдэхүүнтэй баг хэргийн газар очиход чингэлэгт жимс ачиж явсан том оврын чиргүүлтэй автомашины хойд дугуй шатаж байжээ.

Онцгой байдлын алба хаагчид тус галыг унтраагаад 21.20 цагийн үед машиндаа суух гэтэл хойд талаас нь хурдтай тээврийн хэрэгсэл гэнэт орж ирэн Онцгой байдлын газрын жолоочийг нь дайрч, амь насыг хохироожээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаач 48 настай, Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газарт жолоочоор ажилладаг нэгэн байж. Харин хурд хэтрүүлэн бусдын амь насыг хохироосон этгээд нь Зэвсэгт хүчний ажилтан, ахлах ахлагч цолтой нэгэн гэнэ.

Хэргийг Говьсүмбэр аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

amaa medej yarij bai :
ymar ch uhamsar alga ta nart duugai baih shan shv
2014-01-20
fcgvjhk:
novsh chini shorond orood yalaa edleerei, sogtuu gahai bsan bh
2014-01-20
2 tenegt zoriulav:
ta 2 yostoi erguu hahah
2014-01-20
zochin:
odoogiin niigemd mongol hyn mashin barih ni ta bidnii ersdel eheslee l gesen yg shyy dee. hyn chanar ni aldagaj atgag sanaa, amia bodson albin tiiren mongoloor mini duursen baina daa
2014-01-20
zochin:
baruun zuun gj margad yana huni smi ersedsn haramsalt ywdal bolchod bhad manaihan bie bie hundled huleetstei hurda taaruulj ywaasai.um sain amgalan boltugai
2014-01-20
hhahaha-d:
teneg miny end baruun joloony hurdtei mashin hun dairlaa gej bicheegui baina. rsvel chi sogtuu yum uu
2014-01-20
зочин:
зөв талдаа жолоодлоготой юм бишүү, жолооч машиндаа суух гэж байсан гэж байна, сайн уншаад сэтгэгдлээ оруулж бай л даа, талийгчийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлъе
2014-01-20
hhahaha:
buruu joloodlogotai mashinaa bolikhgui bol osol tasrahgui dee ali esvel zamiinkhaa durmiig buruu joloodlogotoi mashind taaruulakh heregtei
2014-01-20