С.Бямбацогт: УИХ-д суудалтай, суудалгүйгээр нь ялгаварлах нь Үндсэн хууль зөрчиж байна

img

 

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ. Тэрбээр мэдээлэлдээ:

-Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого дээр ашигт малтмалын ордууд, байгалийн баялгаа ирээдүй хойч үедээ нөөцлөх шаардлагатай байна гэдэг үүднээс манай бүлэг асуудалд хандсан. Тийм учраас Урт нэртэй хууль болон бусад тусгай хамгаалалттай газар нутаг ирээдүй хойч үед үлдэж байгаа гэдгийг онцолж хэлэх ёстой болов уу. Говь-Алтай аймагт сонгууль болоход Хатан суудал зэрэг ордуудыг  хөндөхийг санаархан дархан цаазтай, тусгай хамгаалалтаас нь гаргахыг оролдлоо. Энэ ордуудыг хөндөхгүй байх байр сууриа хоёр намын бүлэг албан ёсоор тохирсон. УИХ дээр Газрын тухай хууль хэлэлцэгдэж байгаа. Энэ хуулинд бэлчээрийг малчдад эзэмшүүлэх, өвөлжөө, хаваржааг өмчлүүлэх, газар тариалангийн талбайг өмчлүүлэх, хот суурингийн газрыг гадаадын иргэдэд өмчлүүлэх, сертифекат олгох асуудал яригдаж байна. Эдгээр асуудлуудыг шийдэх гарц, суурь дэвсгэр гаргахын тулд Газрын тухай хуулийг яаравчлах аргаар эрх баригчид хандаж байна. МАН-ын бүлэг  үүнийг судалж, иргэдийн саналыг сонсох нь зөв, бэлчээр эзэмших эрх зүйн орчин, цаг хугацаа болсон уу, өвөлжөө, хаваржаа, газар тариалангийн салбарыг өмчлүүлэх шаардлагатай юу, гадаадын иргэдэд сертифекатаар газрыг 60 жил, сунгаад 100 жилийн хугацаатай эзэмшүүлэх нь зөв үү гэдэг дээр иргэдийн санаа бодлыг хэлэлцэх нь зөв гэдэг байр суурьтай байна. НӨАТ-ын босгыг 50 сая болгоё гэсэн хуулийн төслийг эрх баригчид барьсан байгаа. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлгийн гишүүд НӨАТ-ын босгыг 200 сая болгоё гэдэг хуулийн төсөл өнгөрсөн хавар өргөн барьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл хэлэлцээгүй байна.

 

Мөн өнгөрсөн долоо хоногт малчдын тэтгэврийн насыг санаачлах хуулийн төслийг өргөн барихаар бэлдлээ. Цалин тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулж нэмэгдүүлэх хуулийн төслийг өргөн барьсан.  Эрх баригчид МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцэхгүй хойш нь дарах, өөрсдийн санаачилсан хуулийн төслийг яаралтай хэлэлцүүлэх байдлаар асуудалд хандаж байна. Цаашдаа энэ асуудлыг шийдэх үүднээс УИХ-д өргөн барьж байгаа хуулиудыг тодорхой дүрэмтэй болгоё, аль нэг эрх мэдэлтэн, дарга өөрийн үзэмжээр асуудалд хандахыг больё гэсэн байр сууринаас хуулийн төсөл боловсруулж байна.  Дээрх асуудлыг МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Энэ долоо хоногт Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнийг нийгэм хүлээлттэй харж байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгч "Том төрөөс ухаалаг төр рүү" явах бодлогыг санаачлан өргөн барьсаныг МАН-ын бүлэг дэмжиж байгаа. Төрийн тогтолцоо гажигтай, эрх мэдлийн хуваарилалт  алдагдсан.  Засгийн газар УИХ-ынхаа дээр гарсан. Монгол Улсын боловсон хүчний бодлого алдагдсан, хэдхэн хүнээр тойруулаад төр, засгийн ажил яваад байгааг манай бүлэг дэмжиж байгаа.  Энэ асуудлыг 2016 оноос хэрэгжүүлэхээр ярьж байгаа. Харин МАН-ын бүлэг 2014 оны долдугаар сараас хэрэгүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Мөн Засгийн газрын хуулийг хэлэлцэж байхад сайд нар санал хураалтад оролцохгүй байх хэрэгтэй. Ерөнхий сайд УИХ-аас сонгогдож болно, бусад нь парламентаас гадна сонгогдоно гэсэн Ерөнхийлөгчийн хуулийн төслийг бүхэлд нь дэмжиж байгаа.

Ийнхүү тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 5

-Говь-Алтайн сонгуулийн дүнгийн талаар ямар байр суурьтай байна вэ?

-Бид албан бус мэдээлэлтэй байна. Тийм болохоор мэдээлэл хийх боломжгүй байна.

5

-Улс төрийн намуудын тухай хуульд  өөрчлөлт оруулах төслийг дэмжиж байна уу?

-Улс төрийн намуудыг парламентад суудалгүй бол хасах,  мөн  өмчлөлийг нь булааж авах гэдэг бол бурууа.  Энэ бол Үндсэн хуулиар Монгол Улсын иргэн бүрт олгогдсон эрх юм.  Энэ эрхийг парламентад суусан, суугаагүй гэдэг үүднээс нь татан буулгая гэдэг нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийг нь зөрчиж байгаа юм.  Хувийн хэвшлийнхнээ айлгадаг, сүрдүүлдэг, татан буулгадаг байдал нь буруу.  Аливаа асуудлыг айлгах, сүрдүүлэх, хүч түрэх хэлбэр нь буруу.

5

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hahahag:
erdes baylagaaa nootdloh *rdlagatai gen vvv . hajaha boroogold iin aldsan 15 jiliin nootsniii mongiiig olood irdee cv batboldoos . hutsmal gulogooo yaj amnaas ni garch bgaa yum bolooo * omdondooo dusaaa
2014-01-21
oonoo:
unen yum yrisan bna mash zub demjij bna
2014-01-21
irgen:
mah yamba ni avligal bolj avligal ni yal bolson baina shuu dee?
2014-01-20
дэндүү хоцрогдсон:
энэ тэнэг ерөөсөө буруу зөвгүй бурах юмаа заримдаа пауз авч байгаач
2014-01-20
зочин жс жс:
барзаак бямбаа засгийг тайван байлгаж үз .ман -г хэн тоож байгаа юм бэ .дандаа хүчиндүүлээд байгаа бол шүүхэд өг.тэгж нэг санаа чинь амарах байх
2014-01-20
зочин жс жс:
барзаак бямбаа засгийг тайван байлгаж үз .ман -г хэн тоож байгаа юм бэ .дандаа хүчиндүүлээд байгаа бол шүүхэд өг.тэгж нэг санаа чинь амарах байх
2014-01-20
ffff:
unen yum yarihaar uur ni hurdeg bha ene setgedel bichij bga mishookuud
2014-01-20
zochin:
ene butehgui gar bna do
2014-01-20
иргэн:
ажлын арга барилаа өөрчлөө чээ. нөгөө шинэчлэл яасан бэ. дандаа хорссон,эсвэл бүтэхгүй гоншигносон юм ярих юм. бүтээлч сэтгээ ч. ман-ын эрх ашгаас гадна бүх нийтийн эрх ашгийг эхлээд сайн судлаа. м.энхболдын бүлэглэлийг хэт шүтээд дандаа тэр хүний үгээр явахаа болио. олон нийтэд итгэл төрхөөр ажиллаач. нэг л онгирсон хөөрцөглөсөн,үг хэлээд байгаа юм уу,шүлэг уншаад байгаа нь мэдэгдэхгүй юм.
2014-01-20
зочин:
чамайг энд дэмий ярьж байх хооронд га-д нам чинь ялагдчихсан байна .чиний яриа ихэнхдээ хэрүүлийн аястай буруу зөв нь мэдэгдэхгүй байдгаас л боллоо
2014-01-20
hotiin zaluu:
tenegt erguu malaa . . . hovd aimagtaa ochij zasag darga hii za . . . hotiin humuus hotdoo huduunii humuus huduu oron nutagtaa amidartsgaay
2014-01-20
zochin:
tenegmulguu
2014-01-20