Хөгжиж байгаа орнууд сэргэлтийн үед орж байна

img

Вашингтон, ДС , 2011 оны 1 дүгээр сарын 12 – Дэлхийн эдийн засаг хямралын дараахь байдлаас сэргэлтийн үеийн өсөлтийн шатанд аажмаар, гэхдээ тууштай шилжиж байгаа бөгөөд дэлхийн эдийн засгийн өсөлтийн бараг тэн хагас нь хөгжиж байгаа орнуудад ноогдож байгаа тухай Дэлхийн банкнаас гаргасан  2011 оны дэлхийн эдийн засгийн төлөвд дурдсан байна.

Дэлхийн банкны тооцоолж байгаагаар, 2010 онд ДНБ  өсөлт 3.9% байсан бол, 2012 онд 3.6% болохын өмнө  2011 онд 3.3% болж буурах төлөвтэй байна.

Хөгжиж байгаа орнуудын хувьд гэвэл, ДНБ-ний өсөлт 2010 онд 7%, 2011 онд 6%, 2012 онд 6.1% байх төлөвтэй байна. 2010 онд 2.8%, 2011 онд 2.7%, 2012 онд 2.7% өсөлттэй байх өндөр-орлогтой орнуудыг хөгжиж байгаа орнууд гүйцэж түрүүлэх үйл явц үргэлжилсээр байх болно.

Олонхи хөгжиж байгаа орнуудад, хэрэв хүчтэй савалгааны мөчлөг тохиолдоогүй бол ДНБ-ний нэгэнт хүрсэн түвшингээ хадгалж чадах байсан. 2012 онд өсөлт тогтвортой байна гэсэн төсөөлөл гарч байгаа ч гэсэн Европ, Төв Азийн шинээр гарч ирсэн орнууд болон өндөр орлого бүхий зарим орны хувьд таамаг төдий байгаа юм.

Хэрэв дотоодын эдийн засгийн бодлогодоо засаж залруулах арга хэмжээ авахгүй бол орон байрны өрийн хэмжээ их, ажилгүйдэлийн түвшин өндөр байгаа болон орон сууц, банкны салбар сул хэвээр байх юм бол эдийн засгийн сэргэлтийн үйл явцыг саармагжуулах магадлалтай.

“Дэлхийн эдийн засгийг хөгжиж байгаа орнуудын дотоодын хүчтэй эрэлт хэрэгцээ удирдан чиглүүлж байгаа ч гэсэн өндөр орлоготой улс орнуудын хувьд байнга тохиолдож байгаа санхүүгийн салбарын бэрхшээлүүд өсөлтөд саад болох аюул нүүрэлсээр байгаа учир бодлогын арга хэмжээ яаралтай авах шаардлагатай” гэж  Дэлхийн банкны ерөнхий эдийн засагч, эдийн засгийн хөгжлийн ахлах дэд ерөнхийлөгч Жастин Ифу Лин хэлсэн байна.

2010 онд, хөгжиж байгаа орнуудын хувьд олон улсын хөрөнгийн хувьцаа, бондын цэвэр урсгал огцом өсөж, тус бүр 42% болон 30% -д хүрсэн ба нэмэгдсэн өсөлтийн урсгалын дийлэнхи нь есөн оронд ноогдсон байна. Хөгжиж байгаа орнуудын хувьд гадаадын шууд хөрөнгө оруулалт 2009 онд 40% буурч байсан бол 2010 онд 16% өсөж 410 тэрбум долларт хүрсэн байна.

Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Өмнөд-Өмнөдийн хөрөнгө оруулалтын өсөлт бөгөөд ялангуяа Азиас гаралтай хөрөнгө оруулалт юм.

“Олон улсын хөрөнгийн энэ өсөн нэмэгдсэн урсгал нь олонхи хөгжиж байгаа орны эдийн засгийн сэргэлтийг идэвхижүүлсэн” гэж Дэлхийн банк дахь хөгжлийн төлөвийн захирал Ханс Тиммер хэлжээ.

“Гэвч хэтэрсэн урсгал нь дунд-орлогтой орнуудын хувьд тодорхой эрсдлийг дагуулах магадлалтай бөгөөд дунд хугацааны сэргэлтэд, ялангуяа ханшийн огцом өсөлт буюу хөрөнгийн хөөсрөлтийг бий болгох замаар аюул учруулж болох юм. “

Дийлэнхи бага орлогтой орнуудын хувьд2010 онд худалдаа ашигтай явж ирсэн ба ДНБ   2010 онд 5.3% өссөн байна. Энэхүү өсөлтөд бүтээгдэхүүний үнийн өсөлт, тодорхой хэмжээгээр мөнгөн гуйвуулага болон жуулчлал нөлөөлсөн.

Эдгээр нь 2011 болон 2012 онд тус бүр 6.5% өсөж  улам бэхжих төлөвтэй байна.

Тайлангаас үзэхэд, өнөөдөр хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй өндөр байгаа нь янз бүрийн байдлаар нөлөө үзүүлж байна.

Олон улс оронд, долларын ханш унаж, дотоодын нөхцөл байдал сайжирч, бараа бүтээгдэхүүн болон үйлчилгээний үнэ өсөж байгаа боловч бодит үнийн өсөлт нь олон улсын хэмжээнд ам. доллараар арилжаалагдаж байгаа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй харьцуулахад тийм ч өндөр биш байна.

“Гэхдээ, сүүлийн саруудад гол гол бүтээгдэхүүний үнэ хоёр оронтой тоонд хүрч өсөж байгаа нь одоо ядуурал болон өлөн зэлмэн амьдралын дарамтад байгаа орнуудын айл өрхийн амьжиргаанд хүндээр тусаж байна.

Тэгэхлээр, хэрэв гол нэрийн хүсний бүтээгдэхүүний үнэ цаашид энэ байдлаар өсөх юм бол 2008 оны байдалд эргэн орохгй гэсэн баталгаа алга байна” гэж Дэлхийн банкны Төлөвийн Бүлгийн Дэлхийн макро эдийн засгийн менежер Андрью Бурнс  сэрэмжлүүлсэн байна.

Бүс нутгаар авч үзвэл:

Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг, 2010 онд ДНБ-ний өсөлт 9.3% хүрч, дэлхийд тэргүүлж байна. Энэ нь, Хятадын 10% -ийн ДНБ өсөлт болон түүний 35% импортын өсөлтийн нөлөө юм. Бүс нутгийн бусад орнуудын хувьд бүтээгдэхүүний өсөлт 6.8% байв. Өндөр орлогтой орнуудын сул мөнгөний бодлого нь хөрөнгийн урсгалыг огцом өсгөсөн ба Тайланд, Индонезид 2010 оны 1 сараас хойш хөрөнгийн хувьцааны зах зээл 40 гаруй хувиар өссөн байна.

Энэхүү урсгал нь валютын нөөцийн хуримтлал бий болгох болон бусад арга хэмжээ авсаар байгаа ч гэсэн дотоодын валютын ханшийг чангаруулсан байна. Дэлхийн хэмжээнд эдийн засгийн сэргэлтийн хурдац намжихийн хэрээр ДНБ-ний өсөлт буурах төлөвтэй байгаа боловч 2011 онд 8%, 2012 онд 7.8% байх болно.

Европ болон Төв Азийн бүсийн хувьд, 2009 онд ДНБ 6.6% буурсан бол 2010 онд хэд хэдэн орон эрчимтэй шинэчлэлийг хэрэгжүүлэх гэж байгаатай холбогдон ДНБ нь 4.7% өсөх төлөвтэй байна.  Болгар, Киргиз, Литви болон Румынд бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2010 онд зогсонги байдалд орсон буюу буурсан бол 2011 онд 2%, 2012 онд 3.3% өсөх урьдчилсан төлөв харагдаж байна.

Эдгээрээс бусад оронд, 2011 болон 2012 онд өсөлт 4.2% -ийн өсөлттэй байх төлөв ажиглагдаж байна. Бүс нутгийн эдийн засгийн сэргэлт ялангуяа өндөр-орлогтой Европын улсуудын өрийн нөхцөл байдлаас эмзэг хамааралтай хэвээр байхаар байна.

Латин Америк ба Карибын бүс нутгийн хувьд, бусад бүс нутаг болон урьд өмнөх байдалтай нь харьцуулахад дэлхийн хямралаас нэлээд боломжийн гарч чадсан. 2009 онд ДНБ-ийн өсөлт 2.2%  байсан ба 2010 онд 5.7% байхаар тооцоолсон нь 2004-2007 оны огцом өсөлтийн дундачтай ойролцоо байгаа юм.

2011 ба 2012 онд өсөлт ямар нэг хэмжээгээр буурч 4% орчим байхаар урьдчилан төсөөлж байгаа нь хөгжингүй улс орнуудад болон Хятадад өсөлт даруухан бол ирэх гадаад орчны нөхцөл суларч ирэхтэй холбоотой юм. Бүс нутгийн хэд хэдэн орны хувьд хөрөнгийн урсгал тогтворгүй болж  байгаа нь зарим валютын ханшид хүчтэй дарамт болж байна.

Ойрхи дорнод болон Хойд Африкийн хөгжиж байгаа орнуудын хувьд, 2010 онд бага зэргийн өсөлт үзэгдсэн нь гадаад орчны байдал сайжирсэн болон өмнө авч хэрэгжүүлсэн түлхэц болох хөтөлбөрүүдийн үр дүн гарч эхэлсэнтэй холбоотой.

Евро бүсийн зарим хэсэгт өгөөжээ өгөхийн зэрэгцээ, өндөр орлоготой Булангийн Хамтын ажиллагааны Зөвлөлийн БХЗ орнууд экспорт, мөнгөн гуйвууллага болон жуулчлалын салбарт дөхөм үзүүлсэн болон нефтийн үнэ өссөний үр шимийг нефть экспортлогч хөгжиж байгаа орнууд хүртсэн.

2010 онд өсөлт 3.3% байсан ба бүс нутгийн хувьд 2011 онд 4.3% болон 2012 онд 4.4% өсөлттэй байхаар байгаа нь дотоодын эрэлт хэрэгцээ үргэлжлэн өндөр байх болон экспортын зах зээл тогтвортой, үнэ өндөр түвшинд байхтай холбоотой юм.

Өмнөд Азийн бүс нутгийн хувьд гэвэл, ДНБ-ний өсөлт 2011-2012 оны санхүүгийн жилд дундачаар 7.9% байх төлөвтэй байгаа ба Энэтхэгт өсөлт тогтвортой байна. 2010 оны санхүүгийн жилийн 8.7%-тай харьцуулсан тооцоо юм.

Хэрэгжүүлсэн түлхэц өгөх арга хэмжээнүүд, хөрөнгө оруулалт сэргэсэн, хэрэглэгчдийн ухамсар дээшилсэн болон хөрөнгийн урсгал дахин орж ирсэний үр шимийг бүс нутаг хүртсэн.

Бүс нутгийн төсвийн алдагдал өндөр байгаа хөгжиж байгаа бүс нутагт хамгийн өндөр болон инфляци өндөр, төсвийн урсгал зардлын байдал муудаж байгаа зэргээс шалтгаалан илүү хатуу бодлого явуулах сүүлийн үеийн алхамыг цаашид үргэлжлүүлэх шаардлагатай байна.

Сахаарын Африкийн хувьд, 2010 онд бүтээгдэхүүний үйлдвэрлэл 4.7% өссөн гэсэн тооцоо байгаа нь 2009 оны 1.7%-тай харьцуулахад сайн үзүүлэлт юм.

Өмнөд Африк нь бүс нутгийн хамгийн том эдийн засаг бөгөөд 2010 онд өсөлтийг 2.7% байхаар тооцоолсон боловч хувийн хөрөнгө оруулалт буурсан, рандийн ханш чангарсан болон ажил хаялт зэргээс шалтгаалан тооцоолсон хэмжээнд хүрч чадаагүй. Дэлхийн нөхцөл байдал сайжирсанаар, Өмнөд Африкийн өсөлтийг 2011 онд 3.5%, 2012 онд 4.1% байхаар төсөөлж байна.

Бүс нутгийн Өмнөд Африкаас бусад орнуудын хувьд, ахицтай байсан. Эдгээр оронд ДНБ-ний өсөлт  2010 онд 5.8%  байсан ба 2011 онд 6.4%, 2012 онд 6.2% байхаар төсөөлж байна. Бүтээгдэхүүний үнийн өсөлт тогтвортой байсантай холбогдож, метал болон эрдэс экспортлогч болон нефть экспортлогч орнуудад өгөөж өндөр байсан байна.

Ц.Соёлмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ