Эмч нар хариуцлагын гэрээг байгуулжээ
Өвөрхангай аймагт “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлт өнгөрөгч пүрэв гарагт болж, орон нутгийн болон салбарын удирдлагууд, сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга, эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн сайн дурын идэвхтэн, иргэдийн төлөөлөл оролцжээ.
"Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн арга хэмжээг аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн нээж хэлсэн үгэндээ энэхүү зорилтот жилийн хүрээнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд сум бүрт орон нутгийн хөгжлийн сангаас тодорхой хэмжээний санхүүжилтийг зарцуулахаар болсныг онцолжээ. Мөн аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Анхтуяа 2013 онд эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийсэн томоохон үйл ажиллагаанууд болон “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-д хийхээр төлөвлөсөн ажлуудаа танилцуулсан аж.
Түүнчлэн уг арга хэмжээний үеэр аймгийн Эрүүл мэндийн газрын дарга сум, өрхийн эрүүл мэндийн төвийн дарга нартай “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” амлалт, хариуцлагын гэрээг байгуулжээ.
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ