Н.Батцэрэг Засгийн газрын гишүүдтэй уулзана
МАХН-МҮАН-ны Шударга ёс эвслийн бүлэг хуралдаж, энэ долоо хоногт УИХ, Байнгын хороогоор хуулийн төслүүдийн талаар хэлэлцсэн талаар бүлгийн дарга Н.Батцэрэг мэдээлэл хийлээ. Эвслийн бүлэг өнөөдрийн хуралдаанаар үндсэн хоёр асуудлыг хэлэлсэн аж.
бц
Нэгдүгээрт, Ж.Батзандан гишүүний өргөн барьсан "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай" хуулийн төслийн талаар хэлэлцсэн байна. Тус хуулийн гол үзэл санаа нь төрийн өндөр албан тушаалд сонгогдож буй хүмүүс нь гадаадын харъяат эхнэр, нөхөртэй бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлд мэдэгдэх ёстой гэсэн байгаа. Энэ нь хүний эрхийн асуудал байгаа боловч нөгөө талаас Монгол төрийн дархлаа, улс төрийн аюулгүй байдлын тухай асуудал явагдаж байгаа. Мөн төрийн алтан хайрцаг, сүлд хийморь гэх мэт төрийн мэдээллийн аюулүй байдалтай холбоотой асуудал хөндөгдөж байгаа учир энэ заалтыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн аж.
бй
Мөн тус хуулинд нэмэлт өөрчлөлт оруулахаар тусгагдаж байгаа улс төрийн болон захиргааны тусгай чиг үүргийн албаны удирдах ажил гүйцэтгэж байгаа хүмүүс нь оффшор бүсэд данс нээх, эзэмших, хөрөнгө эзэмшихийг хуулиар хориглоно гэсэн заалт бий. Үүнийг "Шударга ёс" эвслийн бүлэг хэлэлцэж үзээд дэмжсэн байна. Оффшор бүсэд данстай байх нь татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулахад нөлөөлнө. Тиймээс уг хуулийн заалтыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
бйф
Дараагийн асуудал нь С.Баярцогт гишүүний өргөн барьсан "Монгол Улсын Их хурлын тухай, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" хуулийн төслийг хэлэлцсэн байна. Уг хуулийн үзэл санаа нь УИХ-ын гишүүн санал хураалтад оролцохдоо бусдын өмнөөс кноп дарахгүй байх зохицуулалт юм. Хэрвээ дарсан байх юм бол тухайн санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулна. Бусдын кнопийг дарсан гишүүнийг тухайн чуулганы явцад байнгын хороо болон чуулганы хуралдаан дээр асуулт асууж, үг хэлэхийг нь хориглоно гэсэн заалттай байгаа.
б
"Шударга ёс" эвслийн бүлгээс хариуцлагын хувьд үүнээс илүү чангатгах хэрэгтэй гэж үзсэн байна. Ер нь бусдын өмнөөс шийдвэр гаргахад нь оролцоно гэдэг бол өргөсөн тангарагаа зөрчиж байгаа үйлдэл гэж үзжээ. Түүнчлэн ирэх сарын 10-ны өдөр намрын чуулган өндөрлөнө. Түүнээс өмнө амжиж улсын төсвийн тодотгол хийх гэж байгаатай холбогдуулан энэ долоо хоногт аудитын Ерөнхий газрынхантай уулзаж царцаасан барилгуудын шалгалтын явцыг асууж мэдэхээр болжээ. Мөн тодотголтой холбоотой санал бодлоо нэгтгэж нэг ойлголттой болохын тулд "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ долоо хоногт Засгийн газрын гишүүдтэй уулзахаа мэдэгдлээ.
йб
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ