Агаарын бохирдлын “шар” түвшин тогтоов

img

БНХАУ-ын эрх баригчид, агаарын бохирдлын улмаас нийслэл Бээжинд аюулын “шар” түвшинг зарласан тухай “ВВС” агентлаг мэдээллээ. Үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон учир Бээжин хотыг хөрш хотуудтай холбосон хурдны долоон замыг хаажээ.

1

Бээжин хотын даргын мэдэгдэж буйгаар, агаарын бохирдлыг арилгахын тулд том даацын үйлдвэрүүдийг цагийн хувийн дагуу ажиллуулж, автомашинуудыг тэгш, сондгой тоогоор хөдөлгөөнд оролцуулах нь агаарын бохирдлыг буруулах том алхам болно гэжээ. Хятадын эрүүл мэндийн байгууллагаас иргэдийг тамхи татахгүй байхыг уриалсан байна. Ирэх дөрөвдүгээр сараас эхэлж, олон нийтийн газар тамхи татахыг хориглох хууль батлагдах юм. Бээжинд агаарт бичил хатуу бодисын (PM 2.5) агуулга хорь дахин нэмэгдэн 500 нэгж болжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

utaanbaatar utaagaaraa terguuldeg:
manai utaanbaatar utaa agaariin bohirdlooroo delhiid terguuldeg bolood udaj baina. beejin manaihiig guitsehgui baihaa.
2014-01-21
zochin:
manaihaas suraltsaj bna.
2014-01-20