Эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц байгуулна
Тэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 600 мвт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Тус уурхай нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрладаг бөгөөд Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц болох аж. Тус станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцсон хэдий ч энэ нь 2013 онд гаргасан тооцоо тул өртөг нь бага хэмжээгээр нэмэгдэх магадлалтайг “Могул Пауэр” компаниас мэдээлжээ.
5
Станц барих хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдаас босгохоор ажиллаж байгаа аж. Тус станцын хувьд, зардлаа 15 жилийн хугацаанд нөхөх урьдчилсан тооцоог гаргаж, санхүүжилттэй холбоотой гэрээ, хэлцлүүдээ хийж дуусгавал барилгын ажлыг энэ онд багтааж эхлүүлэх юм байна. Ингэснээр 2017 оны 10 дугаар сард сүлжээнд холбогдож, жилийн дараа гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллах нь ээ. Станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 700 ажилтан ажиллах боломжтойн дээр тэдний 99 хувь нь монгол ажилтан байна гэж холбогдох газраас мэдэгджээ.
6
А.Жаргал
СЭТГЭГДЭЛ БИЧИХ