И.Баттогтох: Мөгөөрсөн эдийн хорт хавдрыг Монголд эмчлэхгүй
Манай улсад анх удаа зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдар өвчний тохиолдол илэрчээ. Уг өвчнөөр Архангай аймгийн Тариат сумын иргэн 26 настай И.Энхбат гэх залуу өвдсөн байна.
Монголд анх удаа тохиолдож байгаа учир тоног төхөөрөмжөөс эхлээд эмчлэх ямар ч боломжгүй гээд аль ч эмнэлэг хүлээж авахгүйгээр өвчтөн гэртээ байгаа ба өвчний тархалт маш хурдацтай явагдаж байгаа болохоор 15 хоногийн өмнө алхаж байсан хүн одоо хэвтэрт орчихсон байгаа аж. Одоогийн байдлаар түүнд зөвхөн өвчин намдаах эмчилгээ л хийж байгаа юм байна.
6
Энэ тухай өвчтний эгч И.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.
6
-Танай дүү анх хавирганы хавдар оноштойгоор хагалгаанд орсон гэсэн. Энэ талаар?
-Анх 2013 оны 12 дугаар сарын нэгэнд манай дүүгийн өвчин нь хүндэрч, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирж, шинжилгээ өгөхөд хавирганы хавдар гэдэг онош тогтоогдож, Халдвар судлалын үндэсний төвийн мэс заслын их эмч н.Сүхээ дээр хагалгаанд орсон. Гэвч биеийн байдал сайжраагүй болохоор нарийн шинжилгээ өгөхөд зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдар гэдэг онош тогтоогдсон. Тэгээд манай улсад ямар ч эмчилгээгүй гээд Солонгос, БНХАУ, Тайланд улсын эмнэлэг рүү дүүгийнхээ өвчний материалыг явуулсан. Тэднээс Солонгосын Сон эмнэлгээс “энэ өвчтөнийг манайх авья” гэсэн хариу ирүүлсэн.
6
-“Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт зөөлөн эдийн мөгөөрсний хорт хавдар гэж оношлосон нь Солонгост очоод таарсан гэсэн үг үү. Эдгэрэх магадлал хэдэн хувьтай гэсэн бэ?
-Тийм таарсан. Эдгэрэх магадлал 70 хувь гэсэн.
6
-Эмчилгээний зардал нь хэд гэсэн бэ. Хүмүүст хандаж хүсэлт хүргүүлсэн гэсэн. Хэн хэнд хандсан бэ. Хандивын данс нээсэн үү?
-75 сая төгрөг гэсэн анхны үнэлгээ ирчихсэн байгаа. Бид УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Н.Болор, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Нутгийн зөвлөлийн дарга н.Ганхуяг нарт өргөдөл, хүсэлт хүргүүлсэн. Уншиж танилцаад хариу өгнө гэсэн. Мөн Архангай аймгийн Тариат сумын Засаг дарга Алтан-Очир бидний хүсэлтийг нааштайгаар хүлээж авсан. Хаан банкинд дүү Энхбатынхаа нэр дээр 5017253640 дугаартай хандивын данс нээсэн. Энэ хүмүүс болон Монголын маань ард түмэн ма\най дүүд тусална гэдэгт итгэлтэй байна.
6
-Эмч нар өвчин үүссэн шалтгаан нь яг юу гэж байна?
-Манайд яг юунаас болсныг нь тогтоох боломжгүй гэсэн. Гэхдээ манай дүү өнгөрөгч оны дөрөвдүгээр сард мотоциклиос унаад хоёр хавиргаа гэмтээчихсэн юм. Гэтэл тэр нь сэдрээд хавдар болж хоёр хавиргаа авахуулсан юм. Үүнийхээ дараа сар хэртэй гайгүй байж байгаад дотроо үсэрхийлж нуруу руугаа ороод нугасны мэдрэлийн судаснууд нь дарагдаад тэр хэсгээрээ мэдээ муутай болж 5, 6 дугаар сээр нуруундаа болон уушиг руугаа үсэрхийлсэн байсан.
7
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ