Солонгос мэргэжилтэн “газ”-н автомашиныг оношилж байна

img

“Дашваанжил” ХХК түлшээр ажилладаг автомашиныг бүрэн оношилж, тохиргоо хийх сүүлийн үеийн технологийг нэвтрүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан.  2013 онд бүтээгдсэн “газ”-н автомашины оношилгоо, тохиргоог хийх тус төхөөрөмжийг БНСУ-ын  “EJO motors” компаниас оруулж ирсэн юм.

5

Өмнө нь манайд албан ёсны “газ”-н машины оношлогооны төв байгаагүй. Тиймээс тус оношлогооны төв нээгдсэн цагаасаа жолооч нарын талархлыг хүлээгээд эхэлжээ. Үйлдвэрлэгч компаниас 1 сарын хугацаатай мэргэшсэн инженер нь ирж, Драгон авто вокзалын урд байрлах, хийн түлш түгээх газар дээрээ оношлогоо тохиргоог хийж буй юм. “Дашваанжил” компанийн хамт олон удахгүй болох сар шинийн баярыг тохиолдуулан жолооч нартаа зориулж, хямдралтайгаар “газ”-н автомашиныг нь оношилж, тохируулж үйлчилж байна.

6

Д.Баатаржав: Энэ оношлогооны төхөөрөмж Монголдоо анхдагч

6

Бид “Дашваанжил” ХХК-ийн захирал Д.Баатаржав, “EJO motors” компанийн ерөнхий захирал Чо Хуан Гу нараас шинэ оношлогооны тоног төхөөрөмжийн талаар тодруулсан юм.

6

-Шинээр нэвтэрч буй оношлогооны төхөөрөмжийн талаар товч танилцуулаач?

-Бид БНСУ-ын хийн түлшээр ажилладаг автомашиныг оношилж, засварладаг “EJO motors” компанийнханыг урьж авчран ажиллагсаддаа хичээл заалгаж байна. Энэ багаж маань Монголын хийн түлшээр ажилладаг автомашины насжилт, хийн зарцуулалтыг оношилж, хэрвээ хийн зарцуулалт их бол үүний шалтгааныг олж тогтоон, эвдрэл гэмтлийг нь оношилж засварлах зориулалттай юм. Тиймээс энэхүү багажийг Монголд анх удаа нэвтрүүлж байгаа гэхэд болно.

6

Дижитал системээр оношилсны дараа хэрэглэгч өөрийхөө машины мэдээллийг цаасан дээр хэвлэн авч үзэх боломжтой. Уг цаасан дээр машиных нь форсункны үйл ажиллагаа нь доголдолтой байна уу, хөдөлгүүрийх нь кольци муудсан байна уу, яндангийн шүүр юм уу, хийн түлшнийх нь шүүр бохирдсон байна уу, агаар шүүгч нь муудсанаас их газ хэрэглээд байна уу гэх мэт маш нарийн эвдрэл гэмтлийг тодорхойлж харуулах юм. Иймээс Монголдоо анх удаа нэвтэрч байгаа оношлогооны төхөөрөмжөөр бид сар шинийн баярыг тохиолдуулан жолооч нартаа хөнгөлөлттэй нөхцлөөр үйлчилнэ. Мөн манайхаас хамгийн чанартай хийн түлшийг худалдан авах боломжтой юм.

6

-Одоогоор хичнээн оношлогооны төхөөрөмж оруулж ирсэн бэ?

-Одоогоор туршилтын журмаар нэг төхөөрөмж оруулж ирээд байна. Цаашдаа нэмж, хөдөө орон нутгийн салбарууддаа суурилуулах бодолтой байгаа.

6

-Танайх салбартаа үргэлж шинэ технологи нэвтрүүлж байгаад хэрэглэгчид талархалтай ханддаг. Үүнээс өмнө хамгийн сүүлийн үеийн хийн түлшний станцуудыг байгуулсан санагдаж байна?

-Манай компани өнгөрсөн жил дэлхийн стандартыг хангасан автомашины хий цэнэглэх станцуудыг байгуулсан. Энэхүү станц нь пропан, бутаны холимгийг тус тусад нь хийдэг тусгай савтай. Энэ нь 2007 оноос өмнөх буюу LPG-ээр ажилладаг хөдөлгүүртэй машин болон үүнээс хойших LPI системтэй автомашинд зориулагдсан. Өөрөөр хэлбэл, LPI системтэй автомашин нь өвөл дан бутанаар цэнэглээд явах боломжтой байдаг тул манай станцууд дээрх хоёр хийг тусад нь хадгаладаг давуу талтай байгаа. Энэ бол Монголдоо анхдагч үйлчилгээ юм.

6

Чо Хуан Гу: Автомашинаа газ хэр зарцуулж байгааг мэдэх боломж бүрдсэн

6

-Оношилгооны төхөөрөмжийн хамгийн гол давуу тал юу вэ?

-Бид Дашваанжил компанийн урилгаар Монголд хамгийн ихээр тулгамдаад байгаа агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулж буй “газ”-н автомашины хийн түлшний ашиглалтыг багасгах, эд ангийг нь оношлохын тулд ирсэн. Манай инженер сарын хугацаанд Монголд ажиллаж, Солонгосоос авчирсан тоног төхөөрөмжтэйгөө монгол мэргэжилтнүүдийг хэрхэн харьцах, хийн түлшээр ажилладаг автомашиныг хэрхэн оношилж засварлах сургалтыг явуулах юм.

 Монголд ирэхэд  газ их өндөр үнэтэй санагдлаа. Тиймээс газаар явж буй автомашин хийн түлшээ бага зарцуулах хэрэгтэй. Иймд жолооч нар өөрийн автомашинаа түлш их, бага зарцуулж байгааг мэдэх боломж бүрдэж буй юм.

6

-Солонгос улс өмнө нь агаарын бохирдол ихтэй байсан гэдэг. Үүнийгээ хэрхэн бууруулсан юм бол?                                                                                                       

-Монголд ирэхэд агаарын бохирдол нь маш их байгаа нь харагдлаа. Солонгос улс агаарын бохирдлоо бууруулсан арга нь улсаас нь дэмжлэг үзүүлсэнтэй холбоотой. Тодруулбал, дизель хөдөлгүүртэй болон бензин хөдөлгүүртэй автомашиныг “газ”-н хөдөлгүүртэй болгон сольсны үндсэн дээр Солонгосын агаарын бохирдлыг бууруулж чадсан. Улсаас явуулж буй энэ дэмжлэг нь маш их хэрэг болсон. Монголд ч гэсэн энэ байдлаар хийвэл агаарын бохирдлоо бууруулах боломжтой юм.

6

-Солонгост “газ”-н автомашин хэр их байдаг вэ?

-Сүүлийн үед Солонгост газны үнэ нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийт автомашины 30 орчим хувь нь газан хөдөлгүүртэй байдаг.

6

-Хийн түлшээр ажилладаг автомашин манайд харьцангуй шинэ ойлголт. Та дизель болон бензинээр явдаг автомашинуудаас ялгарах давуу талыг товчхон танилцуулаач?

-“Газ-н автомашин хамгийн нэгдүгээрт агаарын бохирдлыг бууруулахад тустай. Хоёрдугаарт дизель болон бензин хөдөлгүүртэй машиныг бодвол зардал багатай, хөдөлгүүрийн насжилтыг уртасгадаг давуу талтай.

6

А.Жаргал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Bayrbold babo:
Сайн байна уу sonata 6 газ боллоны хийг яаж авах вэ .
2020-07-19
joni:
mongold gazaa bodisoo dutuu xiij nairuuldag ashigiin tuluu ingedeg bolohoor bvh gazuud muu bdag yum tegeheer mashinaa bitgii yanz bvriin hvmvvseer orolduulj munguu vr
2017-03-16
roof man:
би дээврийн ажил хэдэн жил хийсэн юм гэсэндээ хар цаасаа дашваанжлын газаар хайлуулдаг. юны газ ёстой худлаа байдгийн. хошуу хийгээд хоёр компаний газыг харьцуулахад л шал өөр шүү дээ. машинд бол ахуйн газнаас илүү актантай газ хэрэглэдэг байж таарна. манай монголын газ бол худлaa.
2014-09-18
jon blm:
sain meddeg ymuu naad solongos chin
2014-02-03
gazaa:
ta nar gaziig sain muug ni yalgahuu bas mongold orj irj bgaa tulshnuud sain muugiin ylgahuu chadahgui baij duugai bai muulaad bgaa humuus
2014-02-01
sain gas:
sain gaz gedeg ni ymar gaz baidagiig zaagaad ogoh hun bna uu nohdoo
2014-01-24
sain gaz lpg :
manaid muu -lpg- orch baigaad gol ni ngaa ym sain gaz oruulj ireechee
2014-01-21
manaihan:
unen butehgui ee oorsdoo hiigeegui baij demjij surtsgaa mongolchuud mine sain l bna sh de bolj bna baatarjav zahiralaa bitii shantar ta shuu
2014-01-21
pro (automotive engineer from usa):
negent niigemdee todorhoi bair suuri ezelsen company-n boss n iim hudlaa estoi tseejnii bangaar gorj humuusiig toorogduulej bolohgviee. mgl-chuudiig iy ch medehgvi iy ch yarisan yaadag gej bodood baigaa iymyy daa. ene bol buruu shuu.
2014-01-21
pro uregljlel anhaaraltai unshigtun:
ene mashin n 5 toroliin hiig l haruuldag (5 gas analyzer gedeg iym tohoormojnii ner n )zurgan deern tod haragdaj baina co(carbon monoxide), co2(carbon dioxide), hc(hydrocarbon), o2(oxygen), nox(nitrogen oxide). ene 5 bodisiin nairlagiig % haraad l форсункны үйл ажиллагаа нь доголдолтой байна уу, хөдөлгүүрийх нь кольци муудсан байна уу, яндангийн шүүр юм уу, хийн түлшнийх нь шүүр бохирдсон байна уу, агаар шүүгч нь муудсанаас их газ хэрэглээд байна уу gedegiig todorhoiloh yamar ch bolomjgvi. ene mashiniig eren golduu utaanii test-nd oroh gej baigaa mashin-nd l heregldeg. hervee unheer ene hiin nairlagiig haraad l deeerh asuudliin ali n ve gdegiig heldeg tiim so mergejilten iym bol burhan bagshiig bish naad so gariig shutyee.
2014-01-21
pro :
ene tohooromj n mashinii yandangaas garj baigaa hiin nairlagiig l haruulna. uugeer golduu o2 sensor, bolon catalytic convertor (manaihan iy gej nerldegig sain medehgvi baina oilgonon biz) ajilgaag l hardag. zovhon gaz buyu cng mashin ch bish bvh toroliin tul*er ajilldag mashind ashiglaj bolno. yag ene tohooromj bol ih sonin l iym baina aimaar jijghen iym nasndaa iim bytshaniig harj baisangvi. naad mashin chin ed shid bvteehgvi. gartaa baritsan zogsoj baigaa n zugeer obd buyu cod tailagch. tegeed urigdaj irsen gadaad mergejilten chin haana yamar syrguuli togsson heden jiliin tyrshlgatai hun iym. manaihan gadad geheer l guij ochood baij bolohgviee sain medeelel ene baiguulgaas n avj baij ochih heregtei baihaa. iimerhuu baidlaar humuusiig huuraad baij bolohgvi
2014-01-21
иргэн:
жилийн өмнө ub lpg (дөлгөөн нуурын хажууд) гэдэг газарт наад төхөөрөмж чинь байна лэ. мөн солонгос мэргэжилтэн. би машинаа үзүүлээд яаралтай янзлуул гээд 200.000₮-р тохиргоо хийлгэж нэг жижигхэн резин солиулсан. ямар ч ялгаа гараагүй дэ. миний харж байгаагаар зурган дээрх төхөөрөмж яг мөн байна. эзэст нь машинаа зарсан. магадгүй монголд зарагдаж байгаа газ-ын чанар муу байж болох.
2014-01-21
irgen:
ene medee yu? reklam uu?
2014-01-21
dddddddddddddddddddddddd:
enuugeer yahiin hog delberch uheh geegui um bol zailtsgaa
2014-01-21
mongol hun:
heregtseetei ajil baina, good
2014-01-21
1122:
saihan medee bna. amjilt dashvaanjil aa
2014-01-21