Монголын далайчид далайн тээврийн компанидаа ажиллана
Даваа гариг бүрийн 15 цагт “Бүтээн байгуулалтын цаг”-аар Засгийн газрын тэргүүн мэдээлэл хийдэг уламжлалтай. Он гарсаар энэхүү мэдээллийн цагт Засгийн газрын сайд нар ээлжлэн мэдээлэл өгдөг болсон юм. Энэ удаад Зам тээврийн яам, түүний харъяа байгууллагууд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
бй
Иргэний агаарийн тээврийн салбарт шинэчлэлийн цогц бодлого хэрэгжүүлж эхэлсэн. 2013 онд МИАТ “Үндэсний агаарын тээвэрлэгч” компани болж, өнгөрсөн онд 63 тэрбум 60 сая төгрөгийн орлого улсын төсөвт оруулж төлөвлөгөөгөө 5 тэрбумаар давуулан биелүүлсэн аж. Мөн түүхэндээ анх удаа өөрийн өмчлөлийн шинэ БОИНГ-той болж, улмаар өнгөрөгч оны есдүгээр сард олон улсын тавцанд өрсөлдөхүйц үйлчилгээгээ экспортлох болсон байна. Ингэхдээ Германы эйрлайнс компанитай тендэрт өрсөлдөж ялалт байгуулан Зүүн өмнөд Азийн орнуудад тогтмол нислэг үйлдэн үйлчилгээгээ экспортлож байгаа аж. Өнгөрсөн онд Эрээн, Шанхай, Бангкок гэсэн агаарын тээврийн гурван чиглэл нээгдсэн бол энэ жил Франкфурт, Ханой зэрэг 3-4 чиглэл шинээр нээхээр төлөвлөсөн байна. Өөрийн гэсэн онгоцтой болсноор 2013 онд Сөүл, Токио, Бээжин, Хонг Конг, Москва-Берлин чиглэлд нийт 184 аялал үйлдсэн бөгөөд нислэгээс 35 сая төгрөгийн орлого олсон байна. Мөн 2016 он гэхэд 2 онгоц нэмж авна гэж МИАТ ХК-ийн гүйцэтгэх захирал Г.Жаргалсайхан хэллээ.
бй
“УБ төмөр зам” нийгэмлэг өнгөрсөн онд техникийн хурд, галт тэрэгний дундаж жинг нэмэгдүүлэн жилийн эцсийн дүнгээр анх удаа 21 сая тн ачаа тээвэрлэж шинэ амжилт тогтоожээ. Засгийн газар, Монгол банкны хамтран хэрэгжүүлж буй “Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд Замын-Үүд Улаанбаатарын хооронд хатуу зуурмагийн галт тэрэг аялуулж, Улаанбаатарт ачааг 16-20 цагт тээвэрлэн авчирдаг болсон аж. Замын-Үүд дэх ачааны бөглөрөл үгүй болж, цементийн үнийг бууруулахад нөлөөлж чадсан. Энэ онд 256 сая ам.долларын техникийн шинэчлэл хийж, 2015 он гэхэд 34 тонн ачаа тээвэрлэдэг болохоор төлөвлөсөн байна.
өа
“Шинэ төмөр зам” төслийн хүрээнд Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд ерөнхий гүйцэтгэгчээр “Самсунг Си энд Ти” компани, туслан гүйцэтгэгчээр 13 монгол компани, 1300 хүн оролцож нийт замын газар шорооны ажлын 70 хувийг хийж гүйцэтгэжээ. Энэ 6 дугаар сард газар шорооны ажил бүрэн дуусч, төмөр замын угсралт, дохиолол холбооны суурилуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.
мр
Автозамын салбарынхан 2013 онд 974 тэрбум төгрөгөөр 1560 км автозам барьжээ. 2012 онд барьж дуусгасан ч улсын комисс хүлээж аваагүй байсан 264 км замыг оруулаад 1824 км зам хүлээж авсан байна. “Энэ нь сүүлийн 5 жилийн хугацаанд барьж ашиглалтад оруулсан замын урттай тэнцэж байгаа. Энэ бол өмнө байгаагүй амжилт” А.Гансүх сайд онцолсон. 2014 онд 2200 км автозамыг барих бөгөөд Хөвсгөл, Дорнод, Өмнөговь, Сүхбаатар, Говь-Алтай, Завхан аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбохоор төлөвлөсөн аж.
сах
Далайн тээврийн хувьд Монгол, Сингапурын хамтарсан “Монголын хөлөг онгоцны бүртгэл” компанийн үйл ажиллагаа тогтворжиж, Монгол Улсын далбаатай 420 гаруй хөлөг онгоц гадаад далайд аялж яваа аж. Өнгөрөгч арванхоёрдугаар сард хамтарсан далайн тээврийн компани байгуулах гэрээнд Монгол Улс, БНСУ-ын холбогдох талууд гарын үсэг зурж, ирэх дөрөвдүгээр сард туршилтын далайн тээврийг эхлүүлэхээр төлөвлөсөн байна.
са
Мөн өнгөрсөн онд БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн дээд сургуультай байгуулсан санамж бичгийн хүрээнд 10 монгол оюутныг тус улсад далайн мэргэжлээр суралцуулан. Тэднээс төгсөгч нь далайд гарсан бөгөөд бэлтгэгдсэн далайчдаа далайн тээврийн компанидаа ажилуулах юм байна.
са
П.Наран
СЭТГЭГДЭЛ БИЧИХ