Дөрвөн байнгын хороо хуралдана

img

 

Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана.Тодруулбал, Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд хуралдаж, Соёлын өвийг хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/, Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төслийн төсөв, зардалтай холбоотой асуудлаар санал, дүгнэлт гаргаж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд хүргүүлнэ /анхны хэлэлцүүлэг/, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /ДЦС-4 ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг өргөтгөхөд шаардагдах тоног төхөөрөмжийг импортоор оруулах, Монгол Улсын Засгийн газраас өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/ хэлэлцэнэ.

 

Мөн Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд болж,  Цөмийн зэвсгээс ангид байх тухай Монгол Улсын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хэлэлцэн санал, дүгнэлт гаргах тухай хэлэлцэх юм байна. Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “А” танхимд болно. Тус байнгын хорооны хуралдаанаар Газрын тосны тухай /шинэчилсэн найруулга/, Газрын тосны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Газрын тосны тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/ зэрэг төслийг хэлэлцэнэ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Б” танхимд эхэлж, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.

5

Д.Цэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ