Сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлнэ

Харин нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ч.Жаргалсайхан, замын хөдөлгөөний байдлын эсрэг гэмт хэрэг осол, урьдчилан сэргийлэх ажлын талаар танилцууллаа. Улаанбаатар хотод өнгөрсөн онд 411,3 мянган тээврийн хэрэгсэл байна гэсэн дүн мэдээ гарсан бөгөөд энэ нь сүүлийн долоон жилд 5 дахин өссөн үзүүлэлт юм байна. Тиймээс зам тээврийн осол манай улсад нас баралтын голлох шалтгаануудыг нэг байсаар байгааг тэрээр тодотголоо. Өнгөрсөн онд нийслэлийн замын цагдаагийн газарт 38 430 зам тээврийн ослын дуудлга бүртгэгдсэн байна. Ослын шалтгааныг судлаж үзэхэд нийт ослын 97,5 хувь нь жолоочийн буруугаас болсон байдаг байна. Зөвхөн өнгөрсөн оны байдлаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсноос 24 хүн нас барж 183 хүн бэртэж, гэмтжээ. Замын цагдаагийн газраас зам тээврийн ослыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор албан хаагчдын цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, зөөврийн хяналтын пост ажиллуулах, сургалт сурталчилгаа явуулах зэрэг хэд хэдэн томоохон ажлыг хэрэгжүүлсэн байна. Зам тээврийн осол хүүхдүүд хамгийн ихээр өртдөг учраас цаашид сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлж, “сургуулийн бүс” байгуулах зайлшгүй шаардлагатай байгааг хэлсэн юм.
5
Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн дарга Д.Баттулга, “2014 гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс зам тээврийн осолд хүүхдийг өртүүлэхгүй байх зорилт тавьж, зам тээврийн ослыг бодитоор бууруулахад онцгой анхааран ажиллах хэрэгтэй. Ер нь бид сургуулийн орчинд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг бүрдүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой. Тиймээс байгууллага тус бүр энэ чиглэлээр хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулж, батлуулах хэрэгтэй” гэсэн юм. Мөн нийслэлийн харанхуй гудамжид гэрэлтүүлэг тавих, гэрэлтүүлгийг сайжруулах ажлыг холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх, нийслэлийн Засаг даргын захирамжаар баталсан Нийслэлийн эрүүл аюулгүй байдлын индекс тооцох аргачлалын дагуу Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг сайжруулах санал боловсруулах ажлын хэсэг байгуулахыг үүрэг болгожээ.
5
Д.Цэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ