Өнөөдөр болох үйл явдлын тойм
10:00 цагт НИТХ-ын дарга Д.Баттулга, дүүргийн ИТХ-ын дарга нартай уулзаж орон нутгийн хөгжлийн сангаар хэрэгжүүлэх ажлын тухай санал солилцоно.
МЗХ-ны байранд
11:00 цагт Монголын Залуучуудын Холбооны дэргэдэх Залуучуудын Хөдөлмөрийн Төв Бирж ажил олгогч байгууллага, ажил хайгчдад зориулсан www.myjob.mn “Хөдөлмөр зуучлалын нэгдсэн систем”-ийг ашиглалтад оруулсан тухай мэдээлэл хийнэ.
МҮХАҮТ-ын шинэ байранд 09:00 цагт БОНХ-ийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд болно.Үндэсний мэдээллийн төвд
11:10 цагт Монголын хэрэглэгчдийн нэгдсэн холбоо, олон нийтийн хяналтын төв, иргэний нийгмийн болон хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран гурил, бензин шатахуун, усны үнийн нэмэгдлийн зөрүүгээс хэрэглэгчдэд хэдий хэмжээний хохирол учруулж байгаа талаарх судалгааны дүн танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Нийслэлийн Иргэний танхимд
13:00 цагт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгийн санаачилгаар нийслэлийн ерөнхий менежер Б.Бадрал болон нийслэлийн бүх дүүрэг, хороодын засаг дарга нар, Үйлдвэр үйлчилгээний хэлтсийн дарга нар Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгаар хэлэлцүүлэг хийнэ.
Монгол-Японы төвд
09:30-12:30 цагт Улаанбаатар хотын Агаарын бохирдлын хяналтын чадавхийг бэхжүүлэх төслийн II үе шатны “Нээлтийн семинар” болно. Семинарт Нийслэлийн Агаарын Чанарын Алба, ЖАЙКА төв байгууллага болон Монгол дахь төлөөлөгчийн газар, ЖАЙКА төслийн баг, БОНХЯ зэрэг холбогдох албаныхан оролцоно.
“Улаан гэр” арт галлерейд
10:00-19:00 цагт "Охид хүчирхийллийн бай биш!!!" гэрэл зургийн үзэсгэлэн нээлттэй байна.
УДЭТ-т
17:00 цагт “Жинхэнэ эрчүүдийн клуб” сэтгүүлээс зохион байгуулж буй оны шилдэг эрэгтэйг шалгаруулах “Man Awards 2013” ёслолын ажиллагаа болно.
MN мэдээллийн төвд
11.00 цагт Том оврын автобусны үйлчилгээ эрхлэгчдийн холбооноос тасалбарын үнэ нэмэх асуудлаар хэвлэлийн бага хурал зарлалаа.
11.30 цагт Татварын ерөнхий газраас хувь хүний орлогын албан татварын тайлан авахтай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ.
12.00 цагт Байгаль орчны хуульчдын холбоо, “Сайнхүү сан” хамтран “Уул уурхайн компаниудын дарангуйлал ба цалингийн мөлжлөг” сэдвээр мэдээлэл хийнэ.
5
Б.Буд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ