II Элизавета зарим эрх мэдлээ хүүдээ шилжүүлэв

img

Их Британийн хатан хаан II Элизавета үүрэг хариуцлагынхаа зарим хэсгийг хүү, өв залгамжлагч хунтайж Чарльзид шилжүүлсэн талаар “The Daily Mirror” сонин мэдээллээ. Хатан хаан энэхүү үйлдлээ “Би хатан хааны сэнтийд 60 жил заларлаа. Миний том хүү Чарльзийг хэвлэл мэдээллээр “Мартагдсан хунтайж” хэмээн цоллож байгаад харамсч байгаа учир, түүний үүргийг идэвхижүүлэхийг хүссэн” гэж тайлбарлажээ.

1

Үүний эхлэл болгож хатан хаан II Элизавета болон Чарльзын хэвлэлийн албадын нэгтгэжээ. Энэ нь хунтайж болон хатан хаантай холбоотой ямар ч мэдээлэл нэг эх сурвалжтай цацагдан гэсэн үг юм. Түүнчлэн энэ өөрчлөлтөөр Чарльз өөрийн нэрийн өмнөөс янз бүрийн байгууллага, сайн үйлсийн сангийн үйл ажиллагаанд оролцох боломжтой болжээ. Ордноос гадна хүлээн авалт, нийгмийн ажилд Чарльз хатан хааны нэрийн өмнөөс явдаг нийгмийн ажилтан бус, төрийн тэргүүний үүргээр оролцох боломж бүрдэж байгаа юм.

Нэрээ нууцалсан ордны ажилтан “Royal news” сонинд ярьсанаар, “Хатан хаан II Элизаветийн биеийн байдал өдрөөс өдөрт дордож байгаа учир зарим эрх мэдлээ хунтайж Чарльзид шилжүүлж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн албаа нэгтгэн гэдэг бол шууд бусаар хунтайжийг хаан ширээнд залсантай адил зүйл” гэжээ.

1

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
сэтгүүлчээ амар их алдаатай бичээ вэ. монгол хэлний сургалтанд хамрагдах шаардлагатай болж дээ.
2014-01-21
ugly:
tsarai muutai huutei shuu hehe
2014-01-21
olloo:
elizabeth geech dee...yamar oros avgai ni ner bgaa bish..elizaveta bhdaa yahav dee!!!!
2014-01-21