"Далай аварга"-ыг хасах төсөл өргөн барив
Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг гишүүн Р.Гончигдорж Улсын Их Хурлын дарга З.Энхболдод өргөн барьсан байна. Хуулийн төслийн танилцуулгад дурьдсанаар монголчууд үндэсний их баяр наадмаа тэмдэглэхдээ Эрийн гурван наадам хийж ирсэн эртний уламжлалтай. Эрийн гурван наадам нь манай соёл, иргэншлийн өвөрмөц нэг бүрэлдхүүн хэсэг юм гээд 2003 онд анх удаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Үндэсний их баяр наадмын тухай хууль батлагдаж, Монгол үндэсний бөхөд Ерөнхийлөгчийн зарлигаар цол олгодог болсон бөгөөд ингэхдээ анх удаа улсын далай аварга цол шинээр бий болгосон. Энэ нь үндэсний бөхөд байгаагүй цол. Харин цолны чимэг байсан түүхтэй. Гэтэл өнөөдөр монгол үндэсний бөхийн хөгжил өндөр түвшинд хүрч, өрсөлдөөн их болсон үед далай аварга цол олгож байгаа нь үндэсний бөхийн дархан аварга төрөх боломжийг хомсдуулж байна гэжээ.Тиймээс хууль санаачлагч шинээр олгох болсон улсын далай аварга цолыг олгодоггүй болохоор хуульчлах саналтай байгаагаа хуулийн төсөлд тусгажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ