Л.Эрдэнэчимэг гишүүн Архины тухай хуулийг хэлэлцүүлнэ
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг парламентад сууснаасаа хойш Тамхины хяналтын тухай хуулийн төслийг боловсруулан батлуулсан билээ. Тэгвэл тэрбээр өнөөдөр өөрийн санаачилсан Архины хяналтын тухай хуулийг хэлэлцүүлэхээр болжээ. Тодруулбал, тэрбээр Архидан согтуурлыг хянах тухай хуулийг иргэдэд танилцуулах, тэдний саналыг тусгах зорилгоор хэлэлцүүлгийг хийхээр болсон байна.
Нийслэлийн иргэний танхимд 13.00 цагаас болох хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, холбогдох мэргэжилтнүүд, дүүрэг хороодын төлөөлөл, иргэд оролцох юм байна.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ