Ламхай нар шинэ гуталтай боллоо

img

Гандантэгчэнлин” хийдэд шавилан сууж байгаа 13 хүүхдэд “Тэнгэрийн тод тамга”, “Үүрдийн Монгол” ТББ хамтран монгол гутал бэлэглэжээ.  Ингэхдээ амьжиргааны төвшин болон сурлагын байдлыг нь харгалзан дээрх бэлгийг гардуулсан аж. Уул усаа хайрлан хамгаалах, нийгэмд чиглэсэн сайн үйлсийн аяныг тогтмол зохион байгуулдаг “Тэнгэрийн  тод тамга” ТББ нь өнгөрсөн жил Улаанбаатар хотыг тойрсон дөрвөн томоохон овоо болон Сэлэнгэ аймаг дахь “Ээж” модыг хадаг яндраас нь салгах зэрэг байгальд ээлтэй үйл ажиллагаа  явуулж байсан билээ.   Харин энэ жилийнхээ сайн үйлсийн аяныг “Гандантэгчэнлин” хийдээс эхлүүлж байгаа аж.

ычй

“Тэнгэрийн тод тамга” ТББ-ын тэргүүн Т.Баттөгс “Бид  хүүхдүүдэд  монгол гутал бэлэглэж байгаа нь “Гандантэгчэлин” хийдэд шавилан сууж буй хүүхдүүдийг  эрдэм номдоо шамдан суралцах идэвхийг нь нэмэгдүүлэх байх. Нөгөөтэйгүүр  үндэсний үйлдвэрлэлээ дэмжих байгаа  явдал юм. Ирэх модон морин жилдээ нийгэм болон байгальд ээлтэй олон сайн үйлсийг хийх болно.” гэв.

ы

Бэлэг гардуулах үеэр хүүхдүүд “Тэнгэрийн Тод Тамга” НҮТББ тэргүүн Т.Баттөгс болон “Үүрдийн  Монгол” ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэхуяг нарт баярлаж байгаагаа илэрхийлж  цаашдаа эрдэм номоо сайн сурна хэмээн хэлж байв.

ы

6 П.Наран

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

tuurgatan:
ingeed neg negnee demjeed bval sain l bn mongolchuud evtei bhdaa huchtei
2014-01-28
өнөр:
моддыг хадаг яндараас салгасан явдалд тун их талархаж явдаг шүү. энэ хүүхдүүд юу бодож лам болдог байнаа. хайран сайхан монгол эрчүүд минь өч төчнөөнөөрөө лам нэртэй суумал дүрс болж байгаад эмзэглэж байна. ажиллах хүчингүй улс яаж хөгжих билээ. харанхуй бүдүүлэг улс болох зам руу орж байна даа. хайран сайхан хүүхдүүд, хайран сайхан ирээдүйн эрчүүд.
2014-01-22
nnnnnn:
tanii buyand dagan bayasaya
2014-01-22
zochin:
baagii sain baina
2014-01-21
dsgf:
bvh hvvhdiig dund surguulid zaaval suraltsuulah huuli gargamaar baina aa. lamhai nariig huree hiidees salgaj dund surguulid surgay. dund surguuli tugschuud daraa ni lam bolno uu ajilchin bolno uu erdemten bolno uu uuruu shiiddeg bolmoor baina. ed chin lam bagshiin hul, nuruug ilj bariad suuj bdag gesen shd ee. shunu oroi bol tsaashlaad yugaa ch ilvvlj bariuldiin bilee. arai ch dee. irged ulam haranhui buduuleg bolsoor baina daa. yum l bol nom unshuulah, daatgah gedeg bolj. 100 jiliin umnuhuus yamar yalgaa bna aa. tuvdiin araas ch orloo l doo ene maygaaraa
2014-01-21
жагаа:
энэ гутал авч байгаа ламхай нарын царай ямар их баяртай байнаа аан хүүхэд л юм хойно аргагүй дээ.буянтай сайхан үйл болж.
2014-01-21
sara:
ter biznest ene huuhduud yamar ch hamaagui bj taaraa .itgeltei bn
2014-01-21
гэрэлмаа:
гандан гэдэг чинь хязгааргүй мөнгө олдог бизнес юм байлаа ш дээ
2014-01-21
1111:
sxn uil hiijee buyn ni delgereg. iluu ihiig hiigeerei amjilt husie
2014-01-21
1213:
энэ ламхай нар чинь мөнгөний ямар амттайг аль хэдийнээ амталчихсан байгаа шдээ. тэд одоо хэн хэнийд очиж буруу хазгай ном уншиж хэдэн бор юм олохоо тооцоолчихсон байгаа гэдэгт итгэлтэй байна шүү. тэрний оронд ахмадуудын асрах газраар явахгүй дээ.
2014-01-21
panzaa:
*.na biz! zadarsan humuusd unegeui gutal ugch dee. teglee geed ugsund ni ch, avsand ch yamar ch nemer bolohgui shtee. shar huvalzuud dald or!
2014-01-21
*x:
buyand ni dagan bayasiya!
2014-01-21