М.Энхболд ялагдсан нь МАН огт шинэчлэгдээгүйн нотолгоо боллоо
Говь-Алтай аймгийн Хөхморьт, Төгрөг, Баян-Уул, Шарга сумд, аймгийн төвийн Есөнбулаг, Баяншанд багуудад дахин явагдсан орон нутгийн сонгууль Ардчилсан намын ялалтаар өндөрлөсөн нь тодорхой боллоо. Аймгийн ИТХ-ын 17 суудал, үүнээс 5 нь тойрогт нэр дэвшигчийн нэрээр, 12 нь төлөөлж буй намынх нь нэрээр санал авсан байна.
.
Уншигчдад эргэн сануулахад Говь-Алтай аймагт 2012 оны намар явагдсан орон нутгийн сонгууль “маргаантай болсон” гэх МАХН-ын гомдлын дагуу Монгол Улсын бүх шатны шүүх хэргийг хэлэлцээд дахин сонгуулийг дөрвөн сум, аймгийн төвийн нэг багт дахин явуулах шийдвэр гаргасан билээ..
17:0 гэсэн цэвэр ялалтаар шийдэгдсэн дахин сонгуулийн дүнгээс Монголын улстөрийн өнөөгийн төлөв байдал, намуудын үйл хэрэгт өгч буй сонгогчдын үнэлгээг харж болохоор байгаа юм. Говь-Алтай аймагт 1990 оноос хойших 24 жилд МАХН, МАН УИХ болон орон нутгийн сонгуульд ээлжгүй ялж, “Говь-Алтай бол час улаан аймаг” хэмээн итгэлтэйгээр сурталддаг байв._
МАН-ын дарга М.Энхболд намаа шинэчлэх эрхэм зорилго дээр дөрөөлөн, гишүүдийнхээ урмыг хугалан байж намын дарга болсноосоо хойш анх удаа сонгуулийн тулаанд орсон нь “час улаан аймгийн” дахин сонгууль байлаа..
Намын дарга болсон мөчөөсөө л олонх гишүүдийнхээ урмыг хугалж, итгэл найдварыг унтрааж байсан М.Энхболд шийдвэрлэх чухал тулаанд “баараггүй ялдаг башир аргуудаа хэрэгжүүл” хэмээн УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Д.Хаянхярваа, Ж.Эрдэнэбат, Л.Энх-Амгалан, Ц.Дашдорж нарыг Говь-Алтай аймаг руу тусгайлан илгээсэн юм._
Увс, Дархан-Уул, Сэлэнгэ, Хөвсгөл болон Говь-Алтайн сонгогчдыг мөнгөөр аргалчихдаг аваргуудаа тийш илгээсэн нь анхнаасаа олны дургүйцлийг хөдөлгөж, “Говь-Алтайчуудыг басамжлан доромжилсны илэрхийлэл” хэмээн хүлээж авч байжээ. Гомдол гаргаж, сонгуульд ахиулсан МАХН ч энэ сонгуульд МАН-аас дутахгүй ач холбогдол өгч Шадар сайд Д.Тэрбишдагва, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нараас бүрдсэн лут багийг томилон ажиллуулжээ._
Харин Ардчилсан намын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг эсрэгээр нь “төрийн ажлыг сонгуультай хутгахгүй” хэмээн Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь, нарийн бичгийн дарга О.Чулуунбилэг, Т.Мягмарсүрэн, Ж.Батсуурь, Д.Анхбаяр нараас бүрдсэн даруухан багийг тус аймагт илгээсэн нь оновчтой шийдэл боллоо._
Ардчилсан нам 100 хувийн амжилт үзүүлсэн Говь-Алтайн дахин сонгуулийн дүнгээс: -алс хязгаар нутагт ч гэсэн Шинэчлэлийн Засгийн газрын бодлого шийдвэр хүрч байгаа юм байна, -Монголын сонгогчдодоо намаа боддог бус өөрсдийгөө бодож сонголт хийлдэг болж байгаа юм байна, -цомхон, даруухан, ухаалаг төрийн төлөөх Засгийн газрын алхмуудыг иргэд мэдэрч, дэмжиж байгаа юм байна, -“МАН-ыг огт шинэчлэгдсэнгүй, хуучин удирдлага, хуучин арга барилаа буцааж заллаа” хэмээн дүгнэж байсан намынх нь жирийн гишүүдийн үнэлгээ зөв байсан нь нотлогдлоо, -М.Энхболд МАН-ыг урагш биш уруугаа чирэх нь тодорхой болж, гараа муу бол бариа муу байхын цондон илэрлээ, -сонгогчдыг худалдаж авах нь “алтан арга” биш болсон нь нотлогдлоо, -Монголын нийгэм нийтээрээ сайн зүйл, зөв бодлогод тэмүүлж байгаа нь алс хязгаараас илүү тод харагдлаа гэсэн товчхон дүгнэлтүүд хийж болохоор байна._
Эх сурвалж:
СЭТГЭГДЭЛ БИЧИХ