Баянхошууг гэрэлтүүлнэ

img

Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан төвлөрлийг сааруулах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга Сар шинийг угтан авах зарим арга хэмжээний тухай А/09 дугаар захирамж гаргасан.

Захирамжийн дагуу сар шинийн баярын өдрүүдээр гэр хороололд үүсдэг замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад онцгой анхаарал хандуулан ажиллах, нийтийн эзэмшлийн гудамж, замын гэрэлтүүлгийг сайжруулах, гэр хорооллын гудамж, замын гэрэлтүүлгийг асаах, гэрэлтүүлэггүй гудамжид шинээр гэрэлтүүлэг тавих зэрэг ажлыг хэрэгжүүлж буй юм.

Энэ хүрээнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-аас гэр хорооллын гудамж, замуудын гэрэлтүүлгийг нэг бүрчлэн шалгаж, шинээр гэрэлтүүлэг тавих шаардлагатай газруудыг судалжээ.

Судалгаагаар Баянзүрх дүүргийн Маахуур толгойн 1, 2-р гудамж, Улиастайн хуучин эцэс, Хан-Уул дүүргийн 6-р хороо Алтат нүхт гудамж, Сонгинохайрхан дүүргийн Хилчин хотхон, Монлаагийн гудамж, Баянхошууны 10-р хороо Жанцангийн уулзвараас зүүн тийш 5 гудамж, мөн 8-р хорооны гудамжуудад гэрэлтүүлэг шаардлагатай нь тогтоогджээ. Тиймээс эдгээр газруудад нийт 144 гэрэлтүүлэг шинээр хийхээр болсон байна. Харин өнөөдөр Баянхошуу орчимд шинэ гэрэлтүүлэг тавих юм байна.

Б.Одон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
маш зүйтэй баянхошуу гэхээр л хүмүүс ядуучууд байдаг гэж боддог гэрэл гэгээ тэдэнд хэрэгтэй шүү дээ зайлуул
2014-01-21
mongol:
10 horoo unen gerel muutai shuu.mun baynhoshuunii etses hailaastiin etses 2iig holboson zasmal zam yaraltai heregtei.hotiin buglurul nileen heden huviar buurna shuu.
2014-01-21