Говь-Алтайд 49.41 хувийн саналаар АН ялалт байгуулжээ
Говь-Алтай аймагт энэ сарын 19-нд ИТХ-ын дахин сонгууль явагдсан. Орон нутгийн дахин сонгуулийн дүнгийн талаар аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг зохион байгуулах хорооны гишүүн А.Амарзаяагаас тодруулахад:
-Манай аймагт явагдсан ИТХ-ын дахин сонгуулиар нэрийн жагсаалтад 35187 сонгогч бичигдсэн. Аймгийн ИТХ-ын дахин сонгууль 19190 сонгогчийн буюу 54.56 хувийн ирцтэй, амжилттай явагдлаа. 18762 хүчинтэй саналаас АН-д 9271 буюу 49.41 хув нь, МАН-д 6895 буюу 36.75 хувь нь, МАХН-д 2473 буюу 13.18 хувь нь тус тус саналаа өгсөн гэлээ.
Тус аймгийн таван суманд мажоратори системээр дахин сонгууль явагдсан. Дахин сонгууль явагдсан сумдад АН-аас нэр дэвшигчид ялалт байгуулсан байна. Тодруулбал, Баян-Уул суманд АН-аас нэр дэвшигч Г.Хурцгэрэл 510 саналаар, Төгрөг суманд Д.Чинзориг 508 саналаар, Хөхморьт суманд Д.Даваадорж 522 саналаар, Шарга суманд Р.Лхагвадорж 411 саналаар, Есөнбулаг сумын Баяншанд багт Б.Алтангэрэл 6378 саналаар өрсөлдөгчөөсөө илүүрхэн, ялалт байгуулсан байна. Дахин сонгуулиар тус аймгийн ИТХ-д намын жагсаалтаар АН зургаа, МАН дөрөв, МАХН хоёр суудал авахаар байгаа ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ