Улсын баяр наадмын комисс хуралдана
Улсын баяр наадмыг зохион байгуулах үндэсний комисс өнөөдөр 11.30 цагт хуралдах болсон байна. Хуралдаан Шадар сайд Д.Тэрбишдагвын өрөөнд болох юм. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах үндэсний комиссыг Шадар сайд удирддаг. Хуралдаанаар ирэх зуны наадмын бэлтгэл хангах хүрээнд бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцах аж.
Б.Одон
СЭТГЭГДЭЛ БИЧИХ